Ажлын байр

Ажилтан сонгон шалгаруулалт:

Тавин-Ус ХХК компани нь MУ-ын Хөдөлмөрийн Харилцааг Зохицуулах хуулийг эрхэмлэн дээдэлж ажилд горилогч болон ажилчидаа үл ялгаварлах, эрх тэгш шударга зарчмыг баримталж, зах зээлд өрсөлдөхүйц цалин ба ажлын гүйцэтгэлтэй уялдсан урамшуулалыг шударгаар үнэлэн хуваарьлаж, ажил мэргэжилдээ эзэн болсон ажилчиддаа тав тухтай сэтгэл амар ажиллах ажлын байр, нөхцөлөөр хангахаас гадна өсөн дэвжих, өөрийгөө хөгжүүлэх боломж, нийгмийн халамж дэмжлэгийг үзүүлэн ажилладаг.

Дээрх нөхцөлүүдийг бид бүрдүүлж өгдөг учраас хүмүүсийн хувьд бид ажиллах дуртай компани нь байж чаддаг бөгөөд ажил хэрэгч, эвсэг, эрч хүчтэй сайхан хамт олон таныг угтах болно.

Та үүрэг хариуцлагаа хүлээж чадвал эзэмшсэн мэргэжилдээ өсөн дэвжих боломжтой.

Нээлттэй ажлын байранд тавигдах нийтлэг шаардлага:

  • Мэргэжилийн ур чадвар сайтай
  • Бизнесийн болоод мэргэжлийн өндөр ёс зүйтэй
  • Бүтээлч сэтгэлгээтэй, идэвхи санаачлагатай
  • Бие даан болон багаар ажиллах чадвартай
  • Нийгмийн идэвхтэй
  • Үнэнч шударга, Санаачилгатай
  • Харилцааны өндөр соёл, хувийн зохион байгуулалт сайтай
  • Хариуцлагатай, ажлын ачаалал даах чадвартай
  • Англи, Орос хэлний мэдлэгтэй
  • Компьютерийн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн
  • Тогтвор суурьшилтай ажиллах сонирхолтой
  • 23-35 хүртэлх настай (эрэгтэй, эмэгтэй)

Нээлттэй ажлын байр:

-Эм зүйч

-Эмч (Гадаад хэлний өндөр мэдлэгтэй Англи, Орос)

-Эдийн засагч

-Химич

-Цахилгаанчин инженер (Электроникийн мэдлэгтэй)

- Нярав