Акулын мөгөөрс /Дархлаа дэмжигч бэлдмэл/

2012-09-11

Биеийн дархлаа болон үе мөчинд сайн нөлөөтэй.

-   Үе мөчний үйл ажиллагааг дэмждэг

-   Биеийн дархлааг сайжруулна

-   Ус уналтыг багасгана

-   Биеийн хүчний ажил болон оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүст нэн тохиромжтой

-   Цэвэршилтийн үеийн ясны өөрчлөлтийг бууруулна.

Акулын мөгөөрс нь байгаль дахь уургийн эх булаг бөгөөд хүний биед нэн чухал эрдэсүүд болох кальци, фосфорыг агуулсан.

Акулын мөгөөрс нь үе мөчний үйл ажиллагааг хэвийн  байлгаж хавагнах үйл явцыг дарангуйлдаг. Мөн дархлааг дэмжин ус ургалтанд сайнаар нөлөөлж бэхжүүлнэ.

Найрлага:  Акулын мөгөөрс 740 мг

Хэрэглэх тун, арга:  Өдөрт 4 капсулыг хоолны үеэр усаар даруулж ууна.

Савлалт:  30 капсул

Энэхүү нэмэлт тэжээлийг акулын мөгөөрсөөс бэлтгэдэг нунтаг. Акулын мөгөөрсийг олон төрлийн өвчин, тэр дундаа хавдрын эсрэг заавартайгаар зах зээлд Картицин, Картилад, Бенефин зэрэг олон нэр төрлөөр худалдаалдаг. Одоогоор 1992 онд худалдаанд хамгийн их гүйлгээтэй байсан “Акул хавдар тусдаггүй” гэсэн номноос өөр акулын мөгөөрсийг хавдар болон бусад өвчинд хэрэглэхэд сайн нөлөөтэйг батлах шинжлэх ухааны үндэслэлтэй баримт нотолгоо ховор байна. 

Нөгөө хэсэг судлаачид акулын мөгөөрс хавдар болон бусад өвчинд нөлөөгүй гэж үзэх ба ялангуя Майо клиник хийсэн туршилт судалгаанаас харахад хожуу үеийн хөхний хавдартай өвчтөнд ямар нэгэн нөлөө үзүүлээгүй. Мөн Америкийн Эмнэлзүйн Хавдар судлалын Нийгэмлэгээс жил бүр зохион байгуулагдаг 43-р хуралдаан дээр энэхүү бэлдмэл нь хавдарын эсрэг үйлчилгээгүй гэдгийг танилцуулсан бөгөөд Үндэсний Хавдар судлалын Институтээс ивээн тэтгэсэн дээрхи судалгаагаар акулын мөгөөрс хавдарын эсрэг үйлдэлгүй, хүмүүс зөвхөн акулын мөгөөрсийг хэрэглэснээр хавдараас урьдчилан сэргийлж эсвэл хавдрыг эмчилж чадна гэж итгэдэг. Энэ нь эцэстээ псевдо буюу хуурамч шинжлэх ухаанаар тайлбарлана. Дээрхи санааг үгүйсгэгч хэсэг судлаачид акул болон акулын төрлийн амьтнуудад  42 төрлийн хавдар илрүүлснийг дурьдсан байна.

Мөн тэд акулын мөгөөрсийг уухад тухайн бэлдмэлд агуулагдах уураг хавдрын голомтод хүрэхээс өмнө задарна гэж үздэг.

Их уншигдсан

  • Үү ургацаг арилгах уусмал Суперчистотело

    Үү ургацаг нь гоо сайхны хувьд таагүй мэдрэмж төрүүлж сэтгэл санаагаар унах, өөртөө итгэлгүй байхад ...
  • Түрүү булчирхайн томрол

    Түрүү булчирхай гэж юу вэ ? Түрүү булчирхай нь хушганы хэмжээтэй булчирхай бөгөөд эрэгтэй хүний ...
  • Эстровэл

    Орчин үеийн нийгэмд эмэгтэйчүүд ажил хэрэгч, амжилт бүтээлээр дүүрэн байх болсон. Эмэгтэй хүний организмын боломж ...