Алтан утасны хандмал 1:10

2012-05-02

Тун хэмжээ: 100 мл

Хадгалах хугацаа: 1 жил

Хадгалах нөхцөл: гэрлээс хамгаалсан, хуурай, сэрүүн газар хадгална.

Стандартын дугаар: MNS-2247-94

Цусны бүлэгнэлтийг сайжруулан, цус тогтоох, төв мэдрэлийн системийг тайвшруулах үйлчлэлтэй.

Хэрэглэх заалт: Цус тогтоох зорилгоор шарх, гэмтэл, мэс заслын дараах цус алдалтаас сэргийлэх, мөн уушигны өвчин, элэгний цирроз, ходоод гэдэсний шархлаа, дотор эрхтэний судас бүдүүрсэн, эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн мөчлөг алдагдах, төрсний дараах цус алдалтын үед эмчийн заавраар хэрэглэнэ.

Хэрэглэх арга: Өвчтөний нас, өвчний хүнд хөнгөн байдлыг харгалзан уух, шавших, чигжээс хийх хэлбэрээр хэрэглэх ба аль хэлбэрээр хэрэглэхийг эмч тогтооно.

Хориглох заалт: Зүрхний титэм судас, булчингийн шигдээс, тархи, хөл, гарын тараагуур судасны цусны бүлэгнэлт, гэмтэл (тромбоз, тромбофлебит), нүдний судас гэмтэж өөрчлөлт орсон зэрэгт хэрэглэхийг хориглоно.

Их уншигдсан

  • Үү ургацаг арилгах уусмал Суперчистотело

    Үү ургацаг нь гоо сайхны хувьд таагүй мэдрэмж төрүүлж сэтгэл санаагаар унах, өөртөө итгэлгүй байхад ...
  • Түрүү булчирхайн томрол

    Түрүү булчирхай гэж юу вэ ? Түрүү булчирхай нь хушганы хэмжээтэй булчирхай бөгөөд эрэгтэй хүний ...
  • Эстровэл

    Орчин үеийн нийгэмд эмэгтэйчүүд ажил хэрэгч, амжилт бүтээлээр дүүрэн байх болсон. Эмэгтэй хүний организмын боломж ...