Арьсны тухай ерөнхий ойлголт

2014-05-01

Арьс гэж юу вэ ?

Арьс нь хүний биеийн хамгийн том эрхтэн бөгөөд нийт биеийн жингийн 12-14%-ийг эзэлдэг 1.5- 2м2 талбайтай, 0.05-5 мм хүртэл зузаантай бөгөөд 3 үе давхрагаас бүрэлддэг.

1.Эпидермис
2.Дермис
3.Гиподермис
Хамгийн гадна талын эпидермис буюу өнгөн давхарга нь арьсны хамгийн нимгэн давхрага юм. Биеийн аль хэсэгт байгаагаас хамааран харилцан адилгүй зузаантай байдаг. Тухайлбал нүдний зовхи хэсэгт эпидермис хамгийн нимгэн байх бөгөөд гарын алга, хөлийн ул, өгзөг хэсэгт хамгийн зузаан байдаг.
Эпидермис нь 5 үе давхрагаас бүрдэнэ:
1.Эвэрлэг – Stratum corneum
2.Тунгалаг – Stratum Lucidum
3.Мөхлөгт – Stratum Granulosum
4.Өргөст – Stratum Spinosum
5.Суурийн – Startum Basale

Эпидермисийн суурийн давхрааны эсүүд митоз хуваагдлаар хуваагдан өргөст мөхлөгт давхрага руу шилжин аажмаар тунгалаг болон эвэрлэг давхрага руу шилжиж эцэстээ гууждаг. Энэ хугацаа нь дунджаар 8-9 долоо хоногийн хугацаанд явагдах ба энэ хугацааг өөрөөр арьсны өнгөн хөрс бүрэн төлжих хугацаа гэдэг.

Эпидермисийн давхрагад олон төрлийн эсүүд байх ба үүнд:
•1 эгнээ бортгон эс
•Меланоцит - арьсны өнгийг тодорхойлох ба арьсыг нарны хэт ягаан туяанаас хамгаалж меланин хэмээх бодис ялгаруулдаг.
•Лангергансийн эс – макрофаг
•Меркелийн эс – өнгөц мэдрэхүй
•Кератиноцит гэх мэт өөр олон төрлийн эсүүд бий.
Арьсны өнгөн хөрс буюу эпидермис нь цусны судасгүй ба доод талын дермис буюу жинхэнэ арьсны давхрагын цусны судаснаас шимэгдүүлэх байдлаар тэжээл авдаг.
Эпидермисийн давхрын 5 давхрааны эсүүд нь өөр хоорондоо эс хоорондын десмосом холбоогоор холбогддог. Гэтэл арьсны тэжээл алдагдаж, мэдрэлжүүлэлт алдагдсан тохиолдолд энэхүү холбоос суларч арьс амархан гэмтдэг . Яг ийм шалтгааны улмаас цооролтын шарх үүсдэг.
Дермис буюу жинхэнэ арьсны давхрага:

Дермисийн зузаан 0.45-4.9мм байдаг. Дерм нь

•хөхлөг (stratum papillarae)
• торлог (stratum reticularae буюу үндсэн хэсэг) хоёр давхартай байна.
Гиподермис буюу арьсан доорх өөхөн давхрага:
Арьсны үүрэг
•Хамгаалах: Арьсны бүрэн бүтэн байдал алдагдаагүй үед бие мах бодийг гадны эмгэг төрөгчдөөс хамгаалахаас гадна механик нөлөөнөөс хамгаалж байдаг. Түүнчлэн эрүүл арьсны гадаргуу нь сул хүчиллэг орчинтой, тослог бүрхүүлтэй байх ба энэ бүрхүүл дээр хүнд байх ёстой хэвийн микробактериуд байрлаж байдаг. Гэтэл арьсыг хэт гуужуулах, өдөр бүр биеэ савандаж угааснаар арьсны энэ хэвийн бичил орчин алдагдаж улмаар арьс гэмтэж болзошгүй. Гэвч энэ нь өдөр бүр усанд орж болохгүй гэсэн үг огт биш бөгөөд гагцхүү байнга савандахгүйгээр өдөр бүр шүршүүрт хөнгөн байлдлаар орж болно гэсэн санааг илэрхийлж байгаа юм.
•Дулааны зохицуулга: арьсны дермис ба гиподермист цусны судсууд байх ба халууны нөлөөгөөр артерийн судсууд тэлж дулаанаа ялгаруулдаг бол хүйтэн үед артерийн судас агшиж дулаан алдалтаа багасгадаг.
•Дархлаа
•Мэдрэхүй
•Бодисын солилцоо
•Шимэгдүүлэх
•Шүүрэл ялгаруулах
•Амьсгалах

Их уншигдсан

  • Үү ургацаг арилгах уусмал Суперчистотело

    Үү ургацаг нь гоо сайхны хувьд таагүй мэдрэмж төрүүлж сэтгэл санаагаар унах, өөртөө итгэлгүй байхад ...
  • Түрүү булчирхайн томрол

    Түрүү булчирхай гэж юу вэ ? Түрүү булчирхай нь хушганы хэмжээтэй булчирхай бөгөөд эрэгтэй хүний ...
  • Эстровэл

    Орчин үеийн нийгэмд эмэгтэйчүүд ажил хэрэгч, амжилт бүтээлээр дүүрэн байх болсон. Эмэгтэй хүний организмын боломж ...