Аскорбины хүчил

2012-05-02

Тун хэмжээ:

50 мгх10

Хадгалах нөхцөл: 

Хуурай сэрүүн нөхцөлд

Хүчинтэй хугацаа:

3 жил

Хэрэглэх заалт:

С витамины дутагдал, гемофили, цус шүүрэлтийн диатез, янз бүрийн цус алдалт, туяаны өвчин, халдварт өвчнүүд, хордлого, цусны бүлэгнэлтийг бууруулдаг эмүүдийн тунг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдлууд, элэгний өвчнүүд, цөсний хүүдийн үрэвсэл, атеросклероз, жирэмсний нефропати, Аддисоны өвчин, удаан эдгэрэлттэй шарх, яршил, ясны бэртэл, шүд хорхойтох, ам гэмтэх зэрэгт мөн оюуны ба биеийн хүнд хөдөлмөрийн үе, жирэмсэн ба хөхүүл хүүхэдтэй эхчүүдэд мөн хэрэглэнэ.

Урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэх насанд хүрэгсдийн хоногийн тун 0.05-0.1г, жирэмсэн болон төрсний дараах үе, хөхүүл хүүхэдтэй эхчүүдэд хоногт 0.3г, урьдчилан сэргийлэх зорилгоор хүүхдэд 0.025г-аар өдөрт 2-3 удаа, эмчилгээний зорилгоор бол насанд хүрэгсдэд хэрэглэх хоногийн уух тун 0.05-0.1г-аар өдөрт 3-5 удаа, хүүхдэд 0.05-0.1г-аар өдөрт 2-3 удаа уулгана.

Анхааруулга:

Ууж хэрэглэдэг жирэмслэлтээс хамгаалах эм, шинэ жимсний ба хүнсний ногооны шүүс, шүлтлэг ундаатай хамт хэрэглэхэд витамин С-гийн шимэгдэлт багасна. Пенициллин, төмөртэй хамт хэрэглэхэд тэдгээрийн шимэгдэлтийг сайжруулах ба гепарин болон шууд бус үйлдэлтэй антикоагулянт эмүүдийн үйлдлийг бууруулна.

Хүүхдээс хол байлга.

Их уншигдсан

  • Үү ургацаг арилгах уусмал Суперчистотело

    Үү ургацаг нь гоо сайхны хувьд таагүй мэдрэмж төрүүлж сэтгэл санаагаар унах, өөртөө итгэлгүй байхад ...
  • Түрүү булчирхайн томрол

    Түрүү булчирхай гэж юу вэ ? Түрүү булчирхай нь хушганы хэмжээтэй булчирхай бөгөөд эрэгтэй хүний ...
  • Эстровэл

    Орчин үеийн нийгэмд эмэгтэйчүүд ажил хэрэгч, амжилт бүтээлээр дүүрэн байх болсон. Эмэгтэй хүний организмын боломж ...