Баавгайн тос

2012-05-03

Биологийн идэвхт нэгдэл:

Баавгай нь загасны мах, төрөл бүрийн жимс ногоо, самар зэрэг шимт тэжээл хүнс хэрэглэдэг учраас тос нь нуклейны хүчил, уургын нэгдэл, макро болон микро элементүүд, B1, B2, B4, B12 витаминуудаар баялаг байдаг.

Хэрэглэх заалт:

Баавгайн тосыг капсул хэлбэрт оруулж загас ба олс, буудайн үрийн тосоор баяжуулснаар:

Загасны тос нь тромб үүсэх эрсдлийг бууруулж, гуурсан хоолойн болон судасны агшилтыг зөөлрүүлэх нөлөөтэй. Буудайн үрийн тос нь цусны триглицеридийн хэмжээг бууруулснаар холестерины түвшинг багасгах, мөн эд эрхтэний цусан хангамжийг сайжруулна. Олсны тос нь нарийн гэдсэнд баавгайн тос шингэх явцыг түргэсгэж, сахарын шижин өвчинд тустай. 

Хэрэглэх арга:

Хоолноос 1 цагийн өмнө 1 хоолны халбагаар өдөрт 3 удаа 1 сар ууж 2-4 долоо хоног завсарлаад дахин ууж хэрэглэж болно.

Хүүхэд: цайны халбагаар өдөрт 3 удаа ууна. Ууж хэрэглэдэг тоснууд нь тийм ч тааламжтай амттай биш тул халуун сүү, зөгийн бал, жимсний чанамал,  /нохойн хошуу, бөөрөлзгөнө гэх мэт/ жимсний шүүсээр даруулж уухад нэн тохиромжтой.

Хадгалах нөхцөл:

25-аас доош хэмд 2 жил хадгална.

Их уншигдсан

  • Үү ургацаг арилгах уусмал Суперчистотело

    Үү ургацаг нь гоо сайхны хувьд таагүй мэдрэмж төрүүлж сэтгэл санаагаар унах, өөртөө итгэлгүй байхад ...
  • Түрүү булчирхайн томрол

    Түрүү булчирхай гэж юу вэ ? Түрүү булчирхай нь хушганы хэмжээтэй булчирхай бөгөөд эрэгтэй хүний ...
  • Эстровэл

    Орчин үеийн нийгэмд эмэгтэйчүүд ажил хэрэгч, амжилт бүтээлээр дүүрэн байх болсон. Эмэгтэй хүний организмын боломж ...