Бөөрний бэлдмэл

2012-05-01

Бөөрний зэхмэл-2 Зонхилон агуулагдах биологийн идэвхит нэгдэл : - Флавоноид - Аргаах нэгдэл Эмийн үйлдэл : Бэлдмэл нь шээс хөөх, аргаах, ус давсны солилцооны өөрчлөлт болон үрэвслийн болон нянгийн эсрэг үйлдэлтэй. Хэрэглэх заалт : Бөөр шээсний замын үрэвсэлт өвчний үед хэрэглэнэ. Эсрэг заалт : - Найрлагын бүрэлдэхүүнд орсон ургамлуудад хэт мэдрэг хүмүүс болон жирэмсэн, хөхүүл эхчүүд хэрэглэхгүй.

Хэрэглэх арга : Ургамлаасаа 10гр буюу 2 хоолны халбагыг авч 200 мл хүйтэн усанд дэвтээсний дараа усан халаагуурын ууранд 30 минут идээшүүлж тасалгааны температурт 10 минут хөргөөд 200мл хүртэл буцалгаж хөргөсөн ус нэмээд шүүнэ. Стаканы 1/4 буюу 50 мл-ээр өдөрт 2-3 удаа ууна. Бэлтгэсэн чанамалыг сэрүүн, харанхуй нөхцөлд 2 хоног хадгална. Зэхмэлийн хадгалах хугацаа : 2 жил

Их уншигдсан

  • Үү ургацаг арилгах уусмал Суперчистотело

    Үү ургацаг нь гоо сайхны хувьд таагүй мэдрэмж төрүүлж сэтгэл санаагаар унах, өөртөө итгэлгүй байхад ...
  • Түрүү булчирхайн томрол

    Түрүү булчирхай гэж юу вэ ? Түрүү булчирхай нь хушганы хэмжээтэй булчирхай бөгөөд эрэгтэй хүний ...
  • Эстровэл

    Орчин үеийн нийгэмд эмэгтэйчүүд ажил хэрэгч, амжилт бүтээлээр дүүрэн байх болсон. Эмэгтэй хүний организмын боломж ...