Витамин Д

2012-05-11

Д витамины ач тус:

Витамин Д нь хүний биед хоол тэжээлийн хамт, мөн нарны гэрлийн нөлөөгөөр үүсч бий болдог. Настай хүмүүс, дан ногоо хэрэглэгч буюу цагаан хоолтон нь өвлийн цагт витамин Д-ийн дутагдалд өртөх нь элбэг. Витамин Д-г тогтмол хэрэглэснээр ясны сийрэгжилтээс сэргийлж чадна. Хүүхдийн сульдаа өвчин (Рахит) нь уг витамины дутагдлаас шууд шалтгаалдаг.  

Өдөрт хүний биед шаардагдах витамин Д-н тун:

Өдөрт 800 IU  хэрэглэснээр үр дүнд хүрнэ. Эмэгтэйчүүд цэвэршилтийн дараа 200 IU витамин Д хэрэглэх нь ясны сийрэгжилтийг багасгадаг. 2000 IU-аас дээш тунгаар хэрэглэхэд хүнд хордлого үүсгэдэг гэдгийг анхаараарай. 

Эх үүсвэр:

Витамин Д нь нарны хэт ягаан туяа, амьтны гаралтай түүхий эд, загасны тос, сардина загас, мөөг, өндөг, сүү, амуу, буудай, элэг, туна загас, маргаринд их хэмжээтэй агуулагддаг.

Их уншигдсан

  • Түрүү булчирхайн томрол

    Түрүү булчирхай гэж юу вэ ? Түрүү булчирхай нь хушганы хэмжээтэй булчирхай бөгөөд эрэгтэй хүний ...
  • Үү ургацаг арилгах уусмал Суперчистотело

    Үү ургацаг нь гоо сайхны хувьд таагүй мэдрэмж төрүүлж сэтгэл санаагаар унах, өөртөө итгэлгүй байхад ...
  • Эстровэл

    Орчин үеийн нийгэмд эмэгтэйчүүд ажил хэрэгч, амжилт бүтээлээр дүүрэн байх болсон. Эмэгтэй хүний организмын боломж ...