Герман Улсын Катетр болон дурангийн Инстиллагель гель

2013-05-18

Инстиллагель нь ариутгасан гель бөгөөд найрлагандаа хэсгийн мэдээгүйжүүлэгч болон антисептик бодисуудыг агуулсан байдаг.

Инстиллагель гелийг хэсгийн мэдээ алдуулах зорилгоор биеийн хөндийт хэсгүүдэд хэрэглэдэг бөгөөд найрлагандаа мэдээгүйжүүлэгч агуулдаг учраас өвдөлт , зовиур үүсгэхгүйгээс гадна халдваргүйжүүлэгч антисептик бодисуудтай учир халдвар үүсэх эрсдлийг эрс багасгадаг.

Идэвхитэй найрлага: (100граммд)
Лидокайн гидрохлорид (Хэсгийн мэдээгүйжүүлэгч ) 2.000г
Хлоргексидиний глюконатын уусмал (Антисептик ) 0.250г
Метил гидроксибензоат (E218) (Антисептик ) 0.060г
Пропил гидроксибензоат (E216) (Антисептик ) 0.025г

Гельний идэвхигүй найрлагад гидроксиэтил целлюлоз, пропилен гликоль, нэрмэл ус орсон бөгөөд гелийг нэг удаагийн тариурт савласан.

Хэмжээ:

6мл ба 11мл

Хэрэглэх заалт:

Инстиллагель гелийг насанд хүрэгчид болон 2 хүртлэх насны хүүхдэд катетр тавих, шээсний сүвээр дамжуулан процедур хийхэд хэрэглэнэ.

Инстиллагель гелийг:

• Шээсний сүвээр дамжуулан давсаг дурандаж байгаа үед

• Шээсний сүвээр катетр тавих үед

• Шээсний сүвээр хийгдэж байгаа бусад процедурын үед хэрэглэнэ.

Давсагны дуран Катетр тавих /эр/ Катетр тавих /эм/

Насанд хүрэгчдэд хэрэглэх тун:

Хувь хүний онцлогоос хамааран 6-11мл хэмжээтэйг хэрэглэнэ. Зарим хүнд 11мл-ийг хэрэглэхэд тохиромжтой байхад зарим хүнд 6мл-ийг хэрэглэхэд хангалттай байдаг. Инстиллагель гелийг хэрэглэхдээ зөвхөн эмчийн зааврын дагуу тунг тохируулан хэрэглэнэ. Хоногт хэрэглэж болох дээд тун нь 4 тариур буюу 39мл. 24 цагийн дотор 39мл-ээс илүү гель хэрэглэж болохгүй. Хүүхдэд хэрэглэж байгаа тохиолдолд хүүхдийн нас, жинг харгалзан үзэж эмч хэрэглэх тунг тохируулна.

Инстиллагель гелийг хэрэглэхээс өмнө дараах зүйлсийг анхаарна уу!

  • Хэсгийн мэдээгүйжүүлэгч бодист харшилтай бол хэрэглэхгүй.
  • Инстиллагель гель нь Е218 болон Е216 (парабенууд) агуулдаг. Иймд гельний найрлагад орсон эдгээр бодис болон найрлаганд орсон бусад бодист харшилтай эсвэл хэт мэдрэгшил үүсгэдэг бол хэрэглэхгүй.
  • Инстиллагель гелийг хэрэглэх гэж буй хэсэг газрын арьс, салст гэмтсэн бол хэрэглэхгүй. Зайлшгүй хэрэглэх шаардлагатай бол эмчтэй зөвлөлдөнө үү.

Дараах хүмүүс Инстиллагель гелийг болгоомжтой хэрэглэнэ үү !

  • Зүрхний ямар нэгэн эмгэгтэй бол
  • Элэгний ямар нэгэн эмгэгтэй бол
  • Эсвэл унаж татдаг бол
  • Ямар нэгэн эмийн эмчилгээ хийлгэж байгаа эсвэл зүрхний хэм алдагдалтай хүмүүс болгоомжтой хэрэглэнэ үү.

Хөхүүл болон жирэмсэн эхчүүд хэрэглэх үед:

Эсрэг заалтгүй.

Инстиллагель гелийг хэрэглэж дууссаны дараа:

Бага зэрэг нойр хүрч, нозоорч болзошгүй. Иймд гель хэрэглэсний дараа жолоо барихыг хориглоно.

Хэрэглэх заавар:

Инстиллагель гель нь 6мл ба 11мл гэсэн 2 янзын савлагаатай. Хэрэглэхээс өмнө процедур хийх гэж буй хэсэг газрыг цэвэрлэнэ. 1 тариурт байгаа гелийг нэг удаа 1 хүнд хэрэглэхэд зохимжтой. Тариурын урд талын цэнхэр таглааг авахын өмнө тариурыг ар талаас нь бага зэрэг шахаж таглааг авна. Инстиллагель гелийг хэрэглэх гэж буй газраа аажмаар зөөлөн шахаж тавина. Инстиллагель гелийг тавьснаас хойш 5мин дараа үйлчилж эхлэнэ. Иймд Инстиллагель гелийг тавьснаас хойш 3-5минутын дараа процедурыг хийвэл үр дүнтэй.

А. Хэсэг газрыг цэвэрлэнэ Б. Гелийг шахна В. Катетр тавина /эр/ Г. Катетр тавина /эм/

Эмийн харилцан үйлчлэл :

Инстиллагель гель нь лидокайн агуулдаг учир зүрхний хэм алдагдлын эсрэг эм хэрэглэдэг хүн болгоомжтой хэрэглэнэ.

Гаж нөлөө:

Гелийг хэрэглэх үед бага зэрэг хорсох боловч мэдээ алдуудагч бодис үйлчилж эхэлмэгц хорсохоо болино. Ихэнх тохиолдолд гелийг хэрэглэсний дараа гаж нөлөө илэрдэггүй боловч зарим үед мэдээгүйжүүлэгч бодисын үйлчилгээ гарах үед зовиурлаж болзошгүй. Хэрэв Инстиллагель гельд харшилвал хэрэглэхээ зогсоож эмчид хандана уу.

Хадгалалт:

Тариур дээрх Инстиллагель гелийн дуусах хугацаа хэтэрсэн бол хэрэглэхийг хориглоно. Инстиллагель гелийг 25С-ээс доош хэмд хадгална . Тариурыг зөвхөн нэг удаа хэрэглэнэ. Хэрэв тариур дахь гелийг 1 удаа бүрэн хэрэглэж дуусагүй бол үлдсэн гелийг тариуртай хамт хаяна.

Хүүхдийн гар хүрэх газраас хол хадгална уу!



Их уншигдсан

  • Үү ургацаг арилгах уусмал Суперчистотело

    Үү ургацаг нь гоо сайхны хувьд таагүй мэдрэмж төрүүлж сэтгэл санаагаар унах, өөртөө итгэлгүй байхад ...
  • Түрүү булчирхайн томрол

    Түрүү булчирхай гэж юу вэ ? Түрүү булчирхай нь хушганы хэмжээтэй булчирхай бөгөөд эрэгтэй хүний ...
  • Эстровэл

    Орчин үеийн нийгэмд эмэгтэйчүүд ажил хэрэгч, амжилт бүтээлээр дүүрэн байх болсон. Эмэгтэй хүний организмын боломж ...