Далайн нохойны тос

2012-05-03

Биологийн идэвхт нэгдэл:

Далайн нохойн тосонд агуулагдах тосны хүчил нь тархины ба мэдрэлийн эсийг тэжээж, харааг сайжруулах өвөрмөц нөлөөтэй. Энэ бүтээгдэхүүнд витамин А, Д, Е сквален болон йод, төмөр, кальци зэрэг микроэлементийг агуулдаг байна.

Хэрэглэх заалт:

Ардын эмнэлэгийн эртний жоронд далайн нохойн тосыг өргөн хэрэглэж байсан нь яс сийрэгжих, хүний биеийн дархлааг сайжруулах, бодисын солилцоог хэвийн болгож, ходоод гэдэсний үрэвсэл, артрит, тухайн өвчтөнд үйлчлэх эмийн үйлчилгээг дэмжих, хими туяа эмчилгээний хордлогыг тайлах, арьсны эмгэгийг анагаахад тустай.      

Хэрэглэх арга:

Хоолноос 1 цагийн өмнө 1 хоолны халбагаар өдөрт 3 удаа 1 сар ууж 2-4 долоо хоног завсарлаад дахин ууж хэрэглэж болно.

Хүүхэд: цайны халбагаар өдөрт 3 удаа ууна. Ууж хэрэглэдэг тоснууд нь тийм ч тааламжтай амттай биш тул халуун сүү, зөгийн бал, жимсний чанамал,  /нохойн хошуу, бөөрөлзгөнө гэх мэт/ жимсний шүүсээр даруулж уухад нэн тохиромжтой

Хадгалах нөхцөл:

25-аас доош хэмд 2 жил хадгална.

Их уншигдсан

  • Үү ургацаг арилгах уусмал Суперчистотело

    Үү ургацаг нь гоо сайхны хувьд таагүй мэдрэмж төрүүлж сэтгэл санаагаар унах, өөртөө итгэлгүй байхад ...
  • Түрүү булчирхайн томрол

    Түрүү булчирхай гэж юу вэ ? Түрүү булчирхай нь хушганы хэмжээтэй булчирхай бөгөөд эрэгтэй хүний ...
  • Эстровэл

    Орчин үеийн нийгэмд эмэгтэйчүүд ажил хэрэгч, амжилт бүтээлээр дүүрэн байх болсон. Эмэгтэй хүний организмын боломж ...