Даралтаа байнга шалгах нь таны эрүүл мэндэд тустай

2015-04-16

Цусны даралт ихсэлт

Цусны даралт гэж юу вэ ?

Цусны даралт гэдэг нь эргэлдэж буй цусны судасны хананд үзүүлж буй эсэргүүцлийг хэлдэг. Цусны даралт нь :

- Зүрхний шахалтын үйл ажиллагаанаас

- Биед эргэлдэж буй цусны эзлэхүүнээс

- Судасны диаметрээс тус тус хамаардаг.

Өөрөөр хэлбэл зүрхний шахуургын үйл ажиллагаа ихсэхэд, эргэлдэх цусны эзлэхүүн ихсэхэд эсвэл судасны диаметр багасахад цусны даралт ихэсдэг.

Цусны даралт ихсэх гэж юу вэ ?

Цусны даралт ихсэх буюу гипертензи гэдэг нь урсаж буй цус нь судсаар чөлөөтэй урсаж чадахгүй эсэргүүцэлтэй тулснаар цусны судсан дахь даралт ихэсдэг. Удаан хугацааны туршид хэвийн хэмжээнээс ( хэвийн хэмжээ 110/70 – 120-80 мм.муб) их даралттай явснаар ишеми, инсульт, аневризм (судасны цүлхэн) , зүрхний томрол , зүрхний дутагдал гэх мэт олон хүндрэл гарах эрсдэлтэй.

Цусны даралт ихсэх шалтгаан

Цусны даралт ихсэх өвчний шалтгаан ихэнх хувьд нь тодорхойгүй байдаг бөгөөд үүнийг “Эссенциальный артериальный гипертензи ” буюу анхдагч даралт ихсэлт гэдэг. Зарим тохиололд хоёрдогчоор буюу бөөрний янз бүрийн эмгэгийн үед, аортын бүтцийн гажиг, артерийн судасны нарийсал гэх мэт бусад шалтгааны улмаас даралт ихсэж болно.

Цусны даралт ихсэлтийн нөлөө

Цусны даралт ихтэй хүмүүс биед нь ямар нэгэн ноцтой өөрчлөлт гарах хүртэл зовиургүй явах бөгөөд үүнээс үүдэн даралт ихсэлтийг чимээгүй үхэл таригч гэж нэрлэдэг. Цусны даралт ихсэлтийг эрт оношилж чадаагүйгээс бие мах бодь эргэшгүй өөрчлөлтөд ордог.

Даралт ихсэлтийн улмаас цусны судас гэмтэх

Цусны даралт удаан хугацаанд ихсэж судасны хананд байнгын эсэргүүцэл үзүүлснээр судасны хана гэмтэж, гэмтсэн хэсэг дээр липид (өөх) хуримтлагддаг. Үүссэн липидийн хэсэг дээр кальцийн ионууд хуримтлагдан хатууруулж судасны уян хатан чанарыг алдагдуулан судасны агших, тэлэх чадвар буурдаг. Гэмтсэн судасны ханан дээр цусны бүлэн (тромб) үүсч судсыг бөглөснөөс , бөглөрсөн хэсгээс цаадах эдүүд цусны хоосролд орж гэмтдэг.

Цусны даралт ихсэлт зүрхийг гэмтээх нөлөө

- Титэм судасны ханан дээр хуримтлагдсан өөх нь судсыг бөглөж зүрхний тэжээлийг алдагдуулдаг.

- Зүрхний дутагдал : нарийссан , эсэргүүцэл ихтэй судсаар цусаа шахахын тулд зүрх илүү их ачаалалтай ажилласанаас зүрхний зүүн ховдлын гипертрофи (зүрх томрох) , зүрхний тэжээлийн алдагдал болох, улмаар зүрхний дутагдал гэх мэт хүндрэл гарна.

Цусны даралт ихсэлт тархийг гэмтээх нөлөө

Байнгын даралт ихсэлтийн улмаас тархины судсанд аневризм ( цүлхэн ) үүсэж улмаар гэнэт хагарах, тархины судсанд тромбо үүсэж тархины судас бөглөрснөөс тархины цусан хангамж байхгүй болж тархины эд гэмтэх улмаар үхжиж эргэшгүй өөрчлөлтөнд оруулдаг.

Цусны даралт ихсэлт бөөрийг гэмтээх нөлөө

- Бөөрний судас гэмтэх : Артерийн даралт ихсэлтээс үүдэн бөөрний артериуд нарийсч уян хатан чанар нь алдагддаг. Үүний улмаас бөөрний цусан хангамж муудаж бөөрний үйл ажиллагаа алдагдан хоёрдогчоор даралт дахин ихсэх шалтгаан болдог.

- Бөөрний дутагдал : дээрх өөрчлөлтүүдийн улмаас бөөрний эд гэмтэж, шээс боловсруулах үйл ажиллагаа нь алдагдан хорт бодисууд (креатинин гм) биед хуримтлагдан бөөрний дутагдалд хүргэдэг.

Та өөрийн даралтаа байнга хянах хэрэгтэй.

- Хэвийн үед гэрийн нөхцөлд даралтаа байнга шалгах хэрэгтэй.

- Өөх тос багатай хоол хүнс хэрэглэх

- Давсны хэрэгцээг багасгах. Өдөрт 2 граммаас ихгүй давс хэрэглэх

- Зүрхний ачааллыг бууруулах зорилгоор илүүдэл жингээ хасах

- Архи, тамхи, кофе хэрэглэхийг хориглох

- Нүүрс ус, сахар багатай хоол хүнс хэрэглэх

- Хэрэв эмчийн заавраар даралт бууруулах эм хэрэглэдэг бол тогтмол хэрэглэх

- Эмчтэй зөвлөж өөрт тохирсон дасгал хөдөлгөөн хийх

- Цусны даралт хэвийн хэмжээнд хүрсэн ч эмчтэй зөвлөлдөн эмээ үргэлжлүүлэн хэрэглэх

Цусны даралтын лавлах хэмжээ

Та өөрийн даралтаа байнга хэмжсэнээр даралт ихсэхээс урьдчилан сэргийлэхээс гадна эмийн тунг тохируулан хэрэглэхэд тань туслана. Иймд Тавин Ус ХХК та бүхэнд Япон, БНСУ-д үйлдвэрлэгдсэн сайн чанарын бүрэн автомат даралтын аппаратуудыг санал болгож байна.

Их уншигдсан

  • Үү ургацаг арилгах уусмал Суперчистотело

    Үү ургацаг нь гоо сайхны хувьд таагүй мэдрэмж төрүүлж сэтгэл санаагаар унах, өөртөө итгэлгүй байхад ...
  • Түрүү булчирхайн томрол

    Түрүү булчирхай гэж юу вэ ? Түрүү булчирхай нь хушганы хэмжээтэй булчирхай бөгөөд эрэгтэй хүний ...
  • Эстровэл

    Орчин үеийн нийгэмд эмэгтэйчүүд ажил хэрэгч, амжилт бүтээлээр дүүрэн байх болсон. Эмэгтэй хүний организмын боломж ...