Итали Улсын STERYLAB компаний хөхний биопсийн зүү

2014-03-14

MAMOREP LOOP MLE хувилбар (US guidance) ба

MLX хувилбар (mammographic guidance)

MAMMOREP LOOP нь хамгийн сүүлийн үеийн хөхний биопсийн зүү (breast localization system) бөгөөд Итали Улсын Sterylab компанид үйлдвэрлэсэн. MAMMOREP LOOP биопсийн зүүг нэг гараар хэрэглэх боломжтой бөгөөд нэг л энгийн хөдөлгөөнөөр чиглүүлэгчийг татаж болдог. Зүүний үзүүрийн чиглүүлэгч төмөр нь гогцоо хэлбэртэй учир эдийн шинжилгээ авч байх үед урагшаа хойшоо хөдлөхөөс сэргийлсэн байдаг. Чиглүүлэгч төмрийг нэг тохиолдолд олон удаа чиглүүлэгч болгон ашиглаж болно. Биопсийн зүүг ЭХО ойлт бүхий зэвэрдэггүй ган төмрөөр хийсэн ба зүүн дээрээ сантиметрийн хэмжээст хуваарьтай, гүнийг тодорхойлогч гулгадаг тогтоогчтой ба зүүний хэмжээг өнгөөр кодлосон. Этилен оксидоор ариутгасан. Зөвхөн нэг удаа хэрэглэнэ.

Хэрэглэх заавар

Анхааруулга

  • Хуурай цэвэр газар , дулааны эх үүсвэрээс хол хадгална.
  • Хэрэглэхээс өмнө гаднах савлагааг бүрэн бүтэн эсэхийг шалгана. Хэрэв урагдсан, гэмтсэн байвал багажийг хэрэглэхийг хориглоно.
  • Хэрэглэхийн өмнө дуусах хугацааг шалгана уу.
  • Бүтээгдэхүүнтэй холбоотой санал гомдлоо хайрцган доторх шар хуудсан дээр бичиж бидэнд мэдэгдэнэ үү.

Энэхүү багажийг дахин хэрэглэхийг хориглоно. Хэрэв дахин хэрэглэсэн тохиолдолд дараах эрсдэлүүд үүснэ. Үүнд: халдвар дамжих, багажны үзүүрийн бүрэн бүтэн байдал алдагдах, энэхүү багажны металл болон хуванцар хэсгүүдийн хоорондох бүрэн бүтэн байдал алдагдах гэх мэт

  1. D бариулыг татаж А гогцоог биопсийн зүү рүү хурааж оруулах.
  2. С тогтоогчийг зүүгээ хэр гүн оруулах тэр хэмжээн дээр тохируулж тавина.
  3. MAMMOREP зүүг паренхими руу оруулж D бариулыг татна. Хэт авиан ЭХО, сантиметрийн хэмжээ бүхий зүү болон тогтоогч зэргийг ашиглан зүүгээ төлөвлөсөн гүн рүү оруулна.
  4. Үүний дараа D бариулыг дарж А гогцоог татна. Хэрэв дахин хатгах шаардлагатай бол D бариулыг татаж А гогцоог зүү рүү хураагаад зүүг дахин байрлуулна.
  5. Е шургийг цагийн зүүний эсрэг 2 ба түүнээс дээш удаа эргүүж чиглүүлэгчийг зүүнээс салган зүүг хөх рүү хатгана.
  6. Чиглүүлэгчийг хөхнөөс налуу байдлаар гаргаж үүний дараа хөхний арьсан дээр шархны наалт тавина.

Хэмжээ

Их уншигдсан

  • Үү ургацаг арилгах уусмал Суперчистотело

    Үү ургацаг нь гоо сайхны хувьд таагүй мэдрэмж төрүүлж сэтгэл санаагаар унах, өөртөө итгэлгүй байхад ...
  • Түрүү булчирхайн томрол

    Түрүү булчирхай гэж юу вэ ? Түрүү булчирхай нь хушганы хэмжээтэй булчирхай бөгөөд эрэгтэй хүний ...
  • Эстровэл

    Орчин үеийн нийгэмд эмэгтэйчүүд ажил хэрэгч, амжилт бүтээлээр дүүрэн байх болсон. Эмэгтэй хүний организмын боломж ...