Мабелле

2012-09-11

Мабелле – цэвэршилтийн насны эмэгтэйчүүдэд зориулсан дааврын бус бэлдмэл. Энэхүү нэмэлт тэжээлд агуулагдах бодисууд нь эмэгтэй хүнд тохиох зовиурын нөлөөллийг багасгах үйлдэлтэй. Олсон ургамал \linum usitatissimum\ -аас бэлтгэсэн Лигнан нь хөхний эдийг хамгаалж, хэвийн байдлыг хангана. Isoflavoness – хөлрөх, ядрах, загатнахаас сэргийлнэ. Ургамлын ханд – цэвэршилтийн үед бие организмыг тайван, хэвийн байлгана.

Өдрийн тун:

Жин/1шахмал

Жин/2 шахмал

Flax(linum usitatissimum) \20% линины ханд\

62.5 мг

125 мг

Trifolium pretense /8% изофлавны ханд/

500 мг

1000 мг

Найрлага:

Trifolium pretense, целлюлоз микрокристалл,олсон ургамлын ханд, карбоксиметилцеллюлоз; бүрхүүл: гидроксипропил метилцеллюлоз, тальк, титаны давхар исэл, төмрийн исэл \будагч\, магнезиум стерает.

Эмийн үйлдэл:

- Цэвэршилтийн үеийн өвдөлтийг намдаана

- Хөлрөлтийг дарангуйлна

- Сэтгэл санааг тогтвортой байлгана

- Хөхөнд сайн нөлөөтэй

- Зүрх судас болон ясны өөрчлөлтүүдэд эерэг нөлөөтэй

Цэвэршилт

Цэвэршилт нь насжилттай холбоотой, 42-55 насны эмэгтэйчүүдэд, тохиолддог бие организмын нэгэн төрлийн өөрчлөлт юм. Цэвэрших процессын үед эм даавар ялгаралтанд өөрчлөлт гардаг. Өндгөн эсийн боловсролт зогсож үр тогтолт явагдахаа болино. Эсторегений ялгаралт багассанаар ихэнх эмэгтэйчүүдийн бие организмд ихээхэн өөрчлөлтүүд гарна.

- Цэвэршихээс өмнө биеийн юм их өвдөлттэй ирнэ. Цус их алдана.

- Хөлрөх, толгой эргэх, зүрх дэлсэх, амьсгал давчидах, арьс, салст хуурайших

- Оюун санаа, бодол, ой санамжинд өөрчлөлт гарах

Мабелле, дааврын бус бэлдмэл нь дээрхи өөрчлөлтүүдээс үл хамааран эмэгтэйчүүдийн гоо сайхан, эрүүл мэндийг хэвийн байлгаж, хамгаалах үйлдэлтэй.

Мабелле – цэвэршилтийн шинж тэмдэг илэрсэн болон цэвэршилтийн үйл явц эхэлсэн бүх эмэгтэйчүүд хэрэглэнэ. Энэхүү бэлдмэлийг удаан хугацаанд хэрэглэхэд ямар нэгэн гаж нөлөөгүй, жин нэмэхгүй. Глютен агуулагүй хоол хүнс хэрэглэдэг, ногоон хоолтон,цусны даралттай болон чихрийн шижинтэй эмэгтэйчүүд мөн хэрэглэж болно.

Хэрэглэх тун, арга:

Удаан хугацаанд өдөрт 1-2 шахмал.

Анхааруулга: нэмэлт тэжээл учир өдрийн тунг хэтрүүлэхгүй байх. Хүүхэд, жирэмсэн болон хөхүүл эхчүүдэд эсрэг заалттай. Хүүхдээс хол, хуурай, харанхуй газар 25-аас доош хэмд хадгална.

Их уншигдсан

  • Үү ургацаг арилгах уусмал Суперчистотело

    Үү ургацаг нь гоо сайхны хувьд таагүй мэдрэмж төрүүлж сэтгэл санаагаар унах, өөртөө итгэлгүй байхад ...
  • Түрүү булчирхайн томрол

    Түрүү булчирхай гэж юу вэ ? Түрүү булчирхай нь хушганы хэмжээтэй булчирхай бөгөөд эрэгтэй хүний ...
  • Эстровэл

    Орчин үеийн нийгэмд эмэгтэйчүүд ажил хэрэгч, амжилт бүтээлээр дүүрэн байх болсон. Эмэгтэй хүний организмын боломж ...