Нохойн Хошууны Үр Жимс

2012-05-03

Зонхилон агуулагдах биологийн идэвхит нэгдэл:

-Витамин С

-Витамин К1

-Витамин B2

-Витамин P /рутин/

-Каротин

-Флавноидууд

-Органик хүчлүүд

-Идээлэх болон пектины бодис

-Микро ба макроэлемэнтүүд

Хэрэглэх заалт:

Өргөст нохойн хошууны үр жимсний идээшмэл нь бие организмын дархлааг сайжруулах, эд эсийн нөхөн төлжилтийг тэтгэх, судасны ханыг бэхжүүлэх, нүүрс усны солилцоог тэнцвэржүүлэх, калийн ионы алдагдалгүй, шээс хөөх үйлдэлтэй.   

Эсрэг заалт:

Тухайн бэлдмэлд хэт мэдрэг болон хүчил ихтэй гастритын үед хэрэглэхийг хориглоно.

Бэлтгэх арга:

Өргөст нохойн хошууны үр жимснээс 5 гр /хоолны халбагаар 1 /-ийг авч паалантай буюу шилэн аяганд хийж 200 мл буцламгай ус нэмээд усан халаагуурт /буцалж байгаа устай саванд/ хийж 15 минут буцалгаад шүүнэ. Шүүгдсэн шингэнд 200мл болтол нь буцалгасан ус нэмнэ.     

Хэрэглэх заалт, арга:

Идээшмэлийг витамины дутагдлыг нөхөх, хоёр гэрт халгайн навчны идээшмэлтэй хавсарган хялгасан судасны ханыг бэхжүүлэх, шээс хөөх, хаван буулгах, чихрийн шижинг эмчлэхэд өргөн хэрэглэнэ.

Идээшмэлийг халуун бүлээнээр нь насанд хүрэгсэд хоногт 100 мл-ээр 2 удаа, хүүхэд 20-30 мл-ээр 2 удаа ууна.    

Хадгалах:

Өргөст нохойн хошууны үр жимсний идээшмэлийг гэрлээс хамгаалсан хуурай сэрүүн байранд 2-3 хоног хадгална.

Их уншигдсан

  • Үү ургацаг арилгах уусмал Суперчистотело

    Үү ургацаг нь гоо сайхны хувьд таагүй мэдрэмж төрүүлж сэтгэл санаагаар унах, өөртөө итгэлгүй байхад ...
  • Түрүү булчирхайн томрол

    Түрүү булчирхай гэж юу вэ ? Түрүү булчирхай нь хушганы хэмжээтэй булчирхай бөгөөд эрэгтэй хүний ...
  • Эстровэл

    Орчин үеийн нийгэмд эмэгтэйчүүд ажил хэрэгч, амжилт бүтээлээр дүүрэн байх болсон. Эмэгтэй хүний организмын боломж ...