Регхар нь үс, хумс, арьсны витаминт бэлдмэл

2013-04-18

Регхар үсний бэлдмэл нь үсний ургалт, эрүүл байдалд зайлшгүй шаардлагатай витаминууд, эрдэс бодисуудыг агуулдаг. РАВА (para-aminobenzoic acid – пара-аминобензоины хүчил) болон иод нь үс, хумс арьсыг эрүүл байлгадаг. (Saccharomyces cerevisiae) нь үсний бүрэн бүтэн байдлыг хангадаг бөгөөд үс хумсыг бэхжүүлж, үзэмжийг нь сайжруулдаг. Витамин В5 нь үсний угийн бодисын солилцоог сайжруулж, үсний эрүүл байдлыг хангаж өгдөг.

Регхар үсний бэлдмэл нь амин чухал витаминууд (тухайлбал Витамин В –ийн бүлэг ), эрдэс бодис (цайр, манган, зэс, төмөр), бичил элементүүд (иод), уураг агуулдаг учир үс нь хугарах, унах, өнгөө алдаж гандахаас сэргийлэх ба энэ бэлдмэлийг хэрэглэснээр үс гялалзаж, самнахад хялбар болдог. Мөн найрлаганд нь орсон холин, инозитол нь хагийг багасгадаг.

Найрлага: Мг/шахмал
Витамин В3 (ниацин) 35,0мг
Витамин В5 (пантотены хүчил) 40,0мг
Витамин В12 (цианокобалмин) 6,0мг
Фолийн хүчил 400,0мг
РАВА (пара-аминобензоины хүчил) 33,0мг
Холин битартат 125,0мг
Инозитол 50,0мг
Saccharomyces cerevisiae 5,0мг
Fucus vesiculosus (30,0мг иодтой тэнцүү) 30,0мг
Манган 2,0мг
Зэс 2,0мг
Төмөр 2,0мг


Найрлага :

Төмрийн глюконат, холин битрат, цайрын глюконат, шар буурцагны уураг, микрокристаллын целлюлоз, инозитол, кальцийн пантонат, никотинамид, РАВА, Fucus vesiculosus, стеарын хүчил, манганы глюконат, кальцийн сульфат, гидроксипропил метил целлюлоз, Saccharomyces cerevisiae, поливинилпиролидин, фолийн хүчил, цианокобаламин.

Үйлчилгээ :

  • Үс, хумс, арьсыг эрүүл байлгана.
  • Хуйхны цусан хангамжийг сайжруулж тэжээл өгснөөр үсний угийг эрүүл болгодог.
  • Үсний бүтцэд сайн нөлөө үзүүлдэг
  • Үсний тослог болон хагталтыг зохицуулна.

Анхааруулга:

Өдөрт хэрэглэх тунг хэтрүүлэн хэрэглэж болохгүй. Энэхүү бэлдмэлийг бусад төрлийн орлуулагч болгон хэрэглэж болохгүй.

3-аас доош насны хүүхдэд хэрэглэхэд тохиромжгүй. Ниацинд мэдрэг, харшилтай хүн хэрэглэхэд эритема үүсэх, нүүр, шилэн хүзүүний арьс мэдрэгшиж загатнаж болзошгүй. Хүүхдийн гар хүрэх газраас хол хадгална. Хуурай, харанхуй нөхцөлд 25°С хэмээс хэтрэхгүй газар хадгална.

Эсрэг заалт байхгүй.

Тун:

Өдөрт 1шахмал ууж хэрэглэнэ.

Үйлдвэрлэгч:

Чех Улсын Walmark компани

Чанарын баталгаа:

Европын холбоонд Walmark компани нь GMP гэрчилгээтэй.



Их уншигдсан

  • Үү ургацаг арилгах уусмал Суперчистотело

    Үү ургацаг нь гоо сайхны хувьд таагүй мэдрэмж төрүүлж сэтгэл санаагаар унах, өөртөө итгэлгүй байхад ...
  • Түрүү булчирхайн томрол

    Түрүү булчирхай гэж юу вэ ? Түрүү булчирхай нь хушганы хэмжээтэй булчирхай бөгөөд эрэгтэй хүний ...
  • Эстровэл

    Орчин үеийн нийгэмд эмэгтэйчүүд ажил хэрэгч, амжилт бүтээлээр дүүрэн байх болсон. Эмэгтэй хүний организмын боломж ...