Таван салааны навч

2012-05-03

Хэрэглэх заалт:

- Хүчил багадсан гастрит

- Ходоод 12 хуруу гэдэсний шарх

- Өтгөн хатах

- Бронхийн багтраа

- Хөхүүл ханиад

- Бөөр шээсний замын үрэвсэлт өвчин

- Ил шарх

- Түлэгдэлт

Эсрэг заалт:

Тухайн бэлдмэлд хэт мэдрэг болон хүчил ихтэй гастритын үед хэрэглэхийг хориглоно.

Бэлтгэх арга:

Ургамалаасаа 10 гр буюу 2 цайны халбагыг авч 200 мл буюу 1 стакан халуун усанд хийж усан халаагуурын ууранд 15 минут идээшүүлж тасалгааны темпратурт 45 минут хөргөөд 200мл хүртэл буцалгаж хөргөсөн ус нэмээд шилэн саванд шүүнэ.

Хэрэглэх арга:

Стаканы 1/3 буюу 50 мл-ээр өдөрт 2-3 удаа хоол идсэнээс 30 минутын дараа ууж хэрэглэнэ. Гадуур ил шарханд шавших буюу амны хөндийг зайлж хэрэглэнэ. 

Хадгалах:

Ургамлын түүхий эдийг гэрлээс хамгаалсан хуурай, сэрүүн нөхцөлд 2 жил хадгална.

Бэлтгэсэн идээшмэлийг сэрүүн харанхуй нөхцөлд 2 хоног хадгална.   

Их уншигдсан

  • Үү ургацаг арилгах уусмал Суперчистотело

    Үү ургацаг нь гоо сайхны хувьд таагүй мэдрэмж төрүүлж сэтгэл санаагаар унах, өөртөө итгэлгүй байхад ...
  • Түрүү булчирхайн томрол

    Түрүү булчирхай гэж юу вэ ? Түрүү булчирхай нь хушганы хэмжээтэй булчирхай бөгөөд эрэгтэй хүний ...
  • Эстровэл

    Орчин үеийн нийгэмд эмэгтэйчүүд ажил хэрэгч, амжилт бүтээлээр дүүрэн байх болсон. Эмэгтэй хүний организмын боломж ...