Тавин Ус ХХК Италийн STERYLAB компаний 8 нэр төрлийн биопсийн зүүнүүдийг УНТЭ - т хандивлав.

2014-04-02

Тавин Ус ХХК нь 2013 онд Итали Улсын STERYLAB компанитай хамтран ажиллах гэрээ байгуулж чанарын өндөр үзүүлэлттэй, төрөл бүрийн биопсийн зүүг ханган нийлүүлэхээр хамтран ажиллаж байна. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд STERYLAB компаний биопсийн зүүг эмч нарт танилцуулах зорилгоор манай компани тодорхой нэр төрлийн хэд хэдэн биопсийн зүүг худалдан авч УНТЭ - ийн Эм Зүйн албаар дамжуулан цус, дотоод шүүрлийн тасаг, бөөрний эмгэг судлалын тасаг, хоол боловсруулах, элэг цөсний тасагт дээж болгон үнэ төлбөргүй өгч байна. Сүүлийн үед шинээр гарч байгаа, дэвшилтэт технологитой, сайжруулсан эмнэлгийн багаж хэрэгслийн тухай бага боловч мэдээллээр хангахад тус болно гэж найдаж байна. Манай компани нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлаж хамгийн сүүлийн үеийн девшилтэт технологи бүхий бүтээгдэхүүнүүдийг эмч, эмнэлгийн ажилтнуудад танилцуулах зорилгоор 8 нэр төрлийн биопсийн зүү, хагалгааны өрөөний үүдний ариун шалавч зэргийг хандивлалаа.

STERYLAB компаний товч танилцуулга

STERYLAB компани нь 1974 онд байгуулагдсан Италийн компани юм. Эмнэлгийн хэрэгсэл болон биопсийн зүүний үйлдвэрлэлийг сүүлийн 40 жилийн туршид эрхэлж байгаа бөгөөд анагаах ухааны сүүлийн үеийн дэвшилтэт технологийг бүтээгдэхүүндээ нэвтрүүлэх, судалгаа шинжилгээний ажил хийх зэргээр байнга хөгжин дэвжсээр байгаа эмнэлгийн нэг удаагийн багаж хэрэгсэл үйлдвэрлэгч дэлхийн шилдэг 20 компаний нэг юм.

Компаний онцлог нь нарийн мэргэшсэн өндөр түвшний мэргэжилтэнгүүдтэй, материал түүхий эдийн сонголтон дээр маш анхааралтай хандаж, судалгаа шинжилгээ хийсний үр дүнд зах зээлд гаргадаг нь Sterylab компанийг дэлхий дээр танигдах гол шалтгаан болсон.

Sterylab компани нь худалдан авагчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн сайн чанарын олон нэр төрлийн бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэхээс гадна хэрэглэгчийн хүсэлтийн дагуу захиалгыг хийж өгдөг.

Нийт 3000мкв талбайтай үйлдвэрийн байранд бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж угсардаг. Олон улсын CE, FDA, ISO9001 болон ISO13485 шаардлагыг хангасан. Үйлдвэрийн дотоод орчин нь CLEAN ROOM буюу цэвэр битүүмжлэгдсэн орчин бөгөөд энэ үзүүлэлтээрээ Европт байх ижил төрлийн компаниудын дунд шилдэгт тооцогддог.

Их уншигдсан

  • Үү ургацаг арилгах уусмал Суперчистотело

    Үү ургацаг нь гоо сайхны хувьд таагүй мэдрэмж төрүүлж сэтгэл санаагаар унах, өөртөө итгэлгүй байхад ...
  • Түрүү булчирхайн томрол

    Түрүү булчирхай гэж юу вэ ? Түрүү булчирхай нь хушганы хэмжээтэй булчирхай бөгөөд эрэгтэй хүний ...
  • Эстровэл

    Орчин үеийн нийгэмд эмэгтэйчүүд ажил хэрэгч, амжилт бүтээлээр дүүрэн байх болсон. Эмэгтэй хүний организмын боломж ...