Тарваганы баяжуулсан тос

2012-05-03

Биологийн идэвхт нэгдэл:

Тарваганы тосыг капсул хэлбэрт оруулж загасан тосоор баяжуулснаар биологийн өндөр идэвхийг агуулна. Тарвага гол төлөв ургамлаар хооллодог учир түүний тос нь хагас ханасан тосны хүчлээр элбэг учир бусад амьтны тосноос ялгаатай.

Хэрэглэх заалт:

Уг тосыг уух нь уушиг, гуурсан хоолойн эмгэг, төрөл бүрийн шарх, түлэнхийд түрхэхэд эдийн нөхөн төлжилтөнд сайнаар нөлөөлдөг. Тарваганы тосыг загасны тостой хольж хэрэглэхэд хүний бие махбодид хамгийн идэвхтэй нөлөө үзүүлнэ.         

Хэрэглэх арга:

Хоолноос 1 цагийн өмнө 1 хоолны халбагаар өдөрт 3 удаа 1 сар ууж 2-4 долоо хоног завсарлаад дахин ууж хэрэглэж болно.

Хүүхэд: цайны халбагаар өдөрт 3 удаа ууна. Ууж хэрэглэдэг тоснууд нь тийм ч тааламжтай амттай биш тул халуун сүү, зөгийн бал, жимсний чанамал,  /нохойн хошуу, бөөрөлзгөнө гэх мэт/ жимсний шүүсээр даруулж уухад нэн тохиромжтой

Хадгалах нөхцөл:

25-аас доош хэмд 2 жил хадгална.

Их уншигдсан

  • Үү ургацаг арилгах уусмал Суперчистотело

    Үү ургацаг нь гоо сайхны хувьд таагүй мэдрэмж төрүүлж сэтгэл санаагаар унах, өөртөө итгэлгүй байхад ...
  • Түрүү булчирхайн томрол

    Түрүү булчирхай гэж юу вэ ? Түрүү булчирхай нь хушганы хэмжээтэй булчирхай бөгөөд эрэгтэй хүний ...
  • Эстровэл

    Орчин үеийн нийгэмд эмэгтэйчүүд ажил хэрэгч, амжилт бүтээлээр дүүрэн байх болсон. Эмэгтэй хүний организмын боломж ...