Ташааны болон өвчүүний ясны аспирацийн MIELO-CAN® биопсийн зүү

2014-03-15

Ташааны болон өвчүүний ясны аспирацийн MIELO-CAN® биопсийн зүү

Энэ зүү нь :

  • Үзүүр нь маш хурц
  • Ажилбарыг хурдан гүйцэтгэх боломжтой
  • Хэрэглэхэд маш эвтэйхэн
  • Илүү урт загварыг хэрэглэх боломжтой.

Өвчүүний ясанд зориулсан зүү нь миллметрийн хуваарьтай.

Ташааны ясанд зориулсан аспирацийн зүү нь барихад маш эвтэйхэн бариултай, урт зүүтэй.

Анхааруулга

  • Хуурай цэвэр газар , дулааны эх үүсвэрээс хол хадгална.
  • Хэрэглэхээс өмнө гаднах савлагааг бүрэн бүтэн эсэхийг шалгана. Хэрэв урагдсан, гэмтсэн байвал багажийг хэрэглэхийг хориглоно.
  • Хэрэглэхийн өмнө дуусах хугацааг шалгана уу.

Хэрэглэх заавар

Өвчүүний ясанд хатгалт хийх (Загвар MCN1 – MCN2 – MCN22 ) Зураг А-В

  1. Хамгаалалтын таг 1-ийг авна. Их биеийн урд байх хязгаарлагчаас – 2 урагшаа зүүний уртыг тохируулахдаа зураг А дээрх 3-р хэсгийг эргүүлж тохируулна. Зүүний урт нь миллметрээр хэмжигдэнэ. Хүснэгт дээрээс зүүний урт болон загварыг харна уу.
  2. Зураг В дээр зүүний бариулыг харуулав. Зүүг арьс, арьсан доор нэвтрэн орсны дараа цагийн зүүний эсрэг чиглэлд эргүүлж ясанд нэвтрэн оруулна.
  3. Зураг дээрх 5-р хэсгийг эргүүлж суллаад зүүг сугалж авна. Дараа нь льюр түгжээтэй тариур холбоод соруулна. Зураг дээрх 3-р хэсгийг эргүүлж зүүний уртыг тохируулж болно.

Ташааны ясанд хатгалт хийх (Загвар MCN22 – MCN3 – MCN4 ) Зураг С

Энэхүү зүүг ашиглах арга нь дээр дурьдсантай ижил.

Катетрийн хэмжээ

G (mm)

Орох гүн (мм)

Зүүний урт (мм)

Зүүний үзүүрийн нүхтэй эсэх

Өнгө

Хэрэглэх заалт

Савлалт

Ясны хэмийн аспираци

MCN 01

18 (1.2)

10-28

48

Үгүй

Ягаан

Өвчүүний ясны аспираци, хүүхэд

20ш

Ясны хэмийн аспираци

MCN 02

15 (1.8)

10-28

48

Үгүй

Цэнхэр

Өвчүүний ясны аспираци, том хүн

20ш

Ясны хэмийн аспираци

MCN 22

15 (1.8)

22-44

60

Үгүй

Цэнхэр

Өвчүүний яс, ташаа ясны аспираци, том хүн

15ш

Ясны хэмийн аспираци

MCN 03

15 (1.8)

10-28

48

Тийм

Цэнхэр

Ташаа ясны апираци, хүүхэд

15ш

Ясны хэмийн аспираци

MCN 04

14 (2.1)

40-58

78

Тийм

Ногоон

Ташаа ясны апираци, том хүн

15ш

Их уншигдсан

  • Үү ургацаг арилгах уусмал Суперчистотело

    Үү ургацаг нь гоо сайхны хувьд таагүй мэдрэмж төрүүлж сэтгэл санаагаар унах, өөртөө итгэлгүй байхад ...
  • Түрүү булчирхайн томрол

    Түрүү булчирхай гэж юу вэ ? Түрүү булчирхай нь хушганы хэмжээтэй булчирхай бөгөөд эрэгтэй хүний ...
  • Эстровэл

    Орчин үеийн нийгэмд эмэгтэйчүүд ажил хэрэгч, амжилт бүтээлээр дүүрэн байх болсон. Эмэгтэй хүний организмын боломж ...