Түрүү булчирхайн томрол

2015-04-15

Түрүү булчирхай гэж юу вэ ?

Түрүү булчирхай нь хушганы хэмжээтэй булчирхай бөгөөд эрэгтэй хүний нөхөн үржихүйн тогтолцооны нэг чухал хэсэг юм. Түрүү булчирхай шулуун гэдэсний урд,давсагны доор байрладаг бөгөөд шээсний суваг түрүү булчирхайгаар дайран өнгөрдөг.

Эрэгтэй хүн нас ахихын хирээр янз бүрийн шалтгааны улмаас түрүү булчирхайд өөрчлөлт гарч томордог. Түрүү булчирхай томорсноор шээсний замд саад үүсч үүнтэй холбоотой олон шинж тэмдэг бий болдог. Түрүү булчирхайн томролыг эмчлэхгүй удвал шээсний урсгалд саад учруулж , давсаг цаашлаад бөөрний эмгэг үүсгэж болзошгүй.

Шалтгаан

Түрүү булчирхайн томролын шалтгааныг бүрэн тайлбарлаагүй ч түрүү булчирхайн томролд Тестостерон дааврын нөлөөлөл их байдгийг эрдэмтэд дараах байдлаар тайлбарладаг. Тестостерон болон дигидротестостерон даавар нь түрүү булчирхайн хучуур эс болон холбогч эдийн эсийн пролефрацийг (хуваагдал) идэвхжүүлж түрүү булчирхай томрох нөхцлийг бүрдүүлнэ. Нас ахихын хирээр андроген болон эстроген дааврын тэнцвэрт байдал алдагдаж андроген (тестостерон) дааврын ялгарал эрчимжснээр түрүү булчирхай томроно.

Түрүү булчирхайн томролын шалтгааныг бүрэн тайлбарлаагүй ч түрүү булчирхайн томролд нөлөөлөх хэд хэдэн эрсдэлт хүчин зүйл байдаг. Үүнд:

  • Насжилт
  • Хөдөлгөөний хомсдол
  • Илүүдэл жин
  • Удамшил гэх мэт
  • Хоолны дэглэм: архи хэрэглэдэг, өөх тосны агууламж өндөртэй хоол хүнс хэрэглэх нь түрүү булчирхай томроход нөлөөлнө.
  • Эрүүл мэндийн байдал: чихрийн шижин, бөөр, шээсний замын халдвар , элэгний цирроз, даралт ихсэх зэрэг өвчнүүд нь түрүү булчирхай томроход нөлөөлнө.
  • Бэлгийн замын халдварт өвчин

Тархалт

  • 31-40 насны эрчүүдийн 8% нь түрүү булчирхайн томролттой, 51-60 настай эрчүүдийн 50% нь , 61-70 настай эрчүүдийн 70% нь, 81-90 насны эрчүүдийн 90% нь түрүү булчирхайн томролттой байдаг гэсэн судалгааны дүн байдаг.

Түрүү булчирхайн томролын үед ямар шинж тэмдэг илрэх вэ ?

Түрүү булчирхай томроход шээсний сувагт даралт үзүүлэн нарийсгаж , шээс хэвийн урсгалаар гадагшилж чадахгүй. Үүний улмаас давсагны хананд ачаалал үүсч, давсагны хана зузаарна. Улмаар бөөр шээсний өгсөх замын халдвар даамжирна.

  • Ойр ойрхон шээс хүрэх, ялангуяа шөнийн цагаар шээс хүрэх
  • Дүлж шээх
  • Дусагнаж шээх
  • Шээсний дараа давсаг суларсан шинжгүй
  • Шээс их хүрэх боловч хүчтэй шээж чадахгүй.
  • Давсганд чулуу үүсэх
  • Бөөрний үйл ажиллагаа буурах
  • Даамжирвал бэлгийн сулрал болон хүндэрнэ.

Танд дээрх шинж тэмгүүд илэрч байвал эмчид хандан зөвлөгөө аваарай.

Эмчилгээ

  • Дэглэм эмчилгээ : Архи хэрэглэхийг хориглож, өөх тос багатай хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх. Хөдөлгөөний хомсдлыг арилгаж, илүүдэл жингээ хаях.
  • Чихрийн шижин, даралт ихсэлт, түрүү булчирхайн үрэвсэл гэх мэт дагалдах өвчнүүдийг эмчлэх
  • Эмийн эмчилгээ: Мэргэжлийн эмчид үзүүлэн зөвлөгөө авсны үндсэн дээр эмийн эмчилгээ хийлгэнэ.
  • Мэс заслын эмчилгээ : Тухайн хүний онцлог, илэрч буй шинж тэмдэг, түрүү булчирхайн томрол, хүндрэл зэргээс шалтгаалан мэс заслын эмчилгээ хийнэ. Хүн бүр мэс засал эмчилгээ хийлгэх шаардлагагүй.

Тавин Ус ХХК нв түрүү булчирхайн үрэвсэл томролд зориулан Чех Улсын Walmark компаний Простенал бэлдмэлийг санал болгож байна.

Простенал


Бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн тус бүрийн эмийн үйлчилгээ

Биологийн нэмэлт бүтээгдэхүүн болох Со Пальметто /Sabal Serrulata/-г агуулснаар

түрүү булчирхайн томролтыг зогсооно. Үрэвслийн процесс болон өвдөлтийг намдааснаар шээс ялгаралтыг хэвийн болгодог.Түүнчлэн эр бэлгийн даавар болох тестостероны ялгаралтыг дэмжсэнээр түрүү булчирхай томрох явцаас сэргийлж, бэлгийн үйл ажиллагааг

сайжруулах үйлдэл үзүүлнэ.

Ликопин буюу каратиноид, лоолийн ханд

агуулснаар өөх тосны хэт исэлдэлтийг багасган,

чөлөөт радикалын эс гэмтээх нөлөөг бууруулна. Ингэснээр

түрүү булчирхайн эсийн хорт хавдар үүсэх эрсдэлийг багасгадаг.

Хулууны үрнээс гарган авсан тос /Масло семечек тыквы/ нь фитостероид бодисоор баялаг тул түрүү булчирхайн үйл ажиллагааны хэвийн байдлыг хангах үүрэгтэй. Мөн витамин Е болон кукурбитацин агуулсан тул шээс ялгаралтыг хэвийн болгоно.

Бударгана болон халгай нь шээс хөөх үйлдэлтэй төдийгүй бударгана нь шээсний

замыг халдваргүйжүүлэх хүчтэй үйлдэл үзүүлдэг.

Яагаад зөвхөн ПРОСТЕНАЛыг хэрэглэх вэ?

• Бэлдмэл нь түрүү булчирхайн үйл ажиллагааны хэвийн байдлыг

хангана

• Нас ахих тутам илрэх түрүү булчирхай томрох үзэгдлийг зогсооно.

• Өвдөлт болон үрэвслийг бууруулна.

• Шээс ялгаралтын алдагдлыг хэвийн болгоно.

• Шээс ялгаралт алдагдсантай холбоотой илрэх зарим таагүй шинж

тэмдгийг арилгана. /тухайлбал шээс байнга хүрэх мэт санагдах г.м/

• Давсагны ханын мембраны тэсвэрт чанарыг сайжруулна.

Их уншигдсан

  • Үү ургацаг арилгах уусмал Суперчистотело

    Үү ургацаг нь гоо сайхны хувьд таагүй мэдрэмж төрүүлж сэтгэл санаагаар унах, өөртөө итгэлгүй байхад ...
  • Түрүү булчирхайн томрол

    Түрүү булчирхай гэж юу вэ ? Түрүү булчирхай нь хушганы хэмжээтэй булчирхай бөгөөд эрэгтэй хүний ...
  • Эстровэл

    Орчин үеийн нийгэмд эмэгтэйчүүд ажил хэрэгч, амжилт бүтээлээр дүүрэн байх болсон. Эмэгтэй хүний организмын боломж ...