Хамрын цацлага хэлбэрийн эмийг зөв хэрэглэх нь

2012-06-14

Хамрын цацлага эмийн хэлбэрийг зөв хэрэглэх нь:
Харшлын улирал эхлэх үед хүмүүс хамрын цацлага эмийн хэлбэрийг өргөн хэрэглэдэг.  Энэ төрлийн эмийг  зөв хэрэглэх нь эмчилгээний үр дүнд сайнаар нөлөөлдөг ба түүнийг зөв хэрэглэх тухай энэ удаагийн зөвлөгөө зориулагдаж  байна.

Цацлага хэрэглэх дараалал:
1. Хамрыг цэвэрлэнэ.
2. Толгойг бөхийлгөн сууна.
3. Цацлагыг сэгсэрнэ.
4. Цамрын нэг нүх рүү цацагчийг оруулна.
5. Хамрын нөгөө нүхийг таглаж амаа жимийнэ.
6. Цацагчийг шахаж  аажим сорж үнэрлэнэ.
7. Цацагчийг хамраас аваад  толгойг өвдөгний хооронд  хүртэл бөхийнө.
8. Цөөн секунд болоод өндийж суухад эм залгиур руу орно.
9. Амаар амьсгална.
10. Нөгөө хамрын нүхэнд мөн адил цацна.
11. Эмийн савны цацагчийн хэсгийг буцалсан усаар зайлж цэвэрлэнэ.



Их уншигдсан

  • Үү ургацаг арилгах уусмал Суперчистотело

    Үү ургацаг нь гоо сайхны хувьд таагүй мэдрэмж төрүүлж сэтгэл санаагаар унах, өөртөө итгэлгүй байхад ...
  • Түрүү булчирхайн томрол

    Түрүү булчирхай гэж юу вэ ? Түрүү булчирхай нь хушганы хэмжээтэй булчирхай бөгөөд эрэгтэй хүний ...
  • Эстровэл

    Орчин үеийн нийгэмд эмэгтэйчүүд ажил хэрэгч, амжилт бүтээлээр дүүрэн байх болсон. Эмэгтэй хүний организмын боломж ...