ХДХВ/ДОХ - ын нэг удаагийн, түргэвчилсэн тест

2014-05-24

1. ХДХВ/ДОХ-ын тестний танилцуулга

Энэхүү тест нь ХДХВ – ийн 1 ба 2-р хэлбэрийн (HIV буюу ДОХ-ын вирус ) халдварыг цус ба сийвэнгээр илрүүлдэг нэг удаагийн түргэвчилсэн тест юм. Энэхүү ДОХ-ын тестийг ХДХВ – ийн халдвартай хүмүүсийг хянах, илрүүлэх, цусны доноруудын цусыг ХДХВ – ийн халдвартай эсэхийг илрүүлэх зорилгоор хэрэглэдэг.

Тавин Ус ХХК-ний оруулж ирсэн энэхүү тестийг АНУ, БНХАУ – ын Хонг Конгийн хамтарсан Core Technology Co.,Ltd компани үйлдвэрлэсэн бөгөөд Европын Холбооны CE чанарын сертификат, АНУ – ын FDA гэрчилгээтэй.


  1. 2. Шинжилгээ хийхэд шаардлагатай зүйлс

HIV1+2 тест нь дараах зүйлстэй хамт байдаг. Үүнд :

  • HIV 1+2 тест (ДОХ – ын тест)
  • Хэрэглэх заавар
  • Буферийн уусмал
  • Ариун өндөг цоологч
  • Пипетик
  1. 3. Санамж
  • HIV 1+2 ДОХ – ын тестийг цельсийн 2-30 хэмд хадгална.
  • Чийгтэй болон халуун орчин нь ДОХ – ын тестийн мэдрэг чанарт нөлөөлж болзошгүй тул тестийг задалсан даруйд хэрэглэнэ.
  • Хугацаа дууссан тест хэрэглэхийг хориглоно.
  • ХДХВ – ийн вирусын халдвартай хүнийг үзсэн тестийг тусгай зориулалтын саванд хийж устгана. Ашигласан тестийг энгийн хог хаягдлын саванд хаяхыг хориглоно.


  1. 4. Анхааруулга
  • Дээж авах, шинжилгээ хийж байх үедээ бээлий өмсөх.
  • Шинжилгээ хийж дууссаны дараа гараа сайтар угаах.
  • Дээжийг (цус, сийвэн) тестийн дээж хийх хэсэгт хальтал хийхээс зайлсхийх.
  • Шинжилгээнд хэрэглэсэн бүх зүйлсийг цэвэрлэж, нэг удаагийн хэрэглэлүүдийг аюултай хог хаягдлын уутанд хийж хаяна.
  • Тестийн уут гэмтэж цоорсон бол хэрэглэхгүй .
  1. 5. Цусны дээж авах болон хадгалах
  • Өндөгний цус авах (Цусанд үзэх) : хатгалт хийх хэсэг газрыг спиртээр арчиж ариутгана. Хатгалт хийгээд анхны дусал цусыг ариун марль буюу хөвөнгөөр арчиж аваад нэг удаагийн пипетикээр хатгалт хийсэн газраас цус авна. Ингэж авсан цусны дээжийг шинжилгээнд шууд хэрэглэх ба эсвэл цельсийн 2-8 хэмд 3 хүртэл хоног хадгална.
  • Цусны сийвэнд шинжилгээ хийх бол: өвчтнөөс авсан цусны дээжээ центрифугт хийж цусны сийвэнг ялгаж авна. Сийвэнг шинжилгээнд шууд ашиглахгүй бол хөргөгчинд цельсийн 2-8 хэмд 3 хүртэл хоног, 3 – аас дээш хоног хадгалах бол хөлдөөхийг зөвлөж байна. Хөлдөөсөн сийвэнг шинжилгээнд хэрэглэхээс өмнө тасалгааны хэмд (15-30C) байлгана. Тунадас агуулсан сийвэнг шинжилгээнд ашиглах нь шинжилгээний үр дүнд нөлөөлж болзошгүй. Ийм дээжийг шинжлэхээс өмнө сайтар нягтлах хэрэгтэй.
  1. 6. Шинжилгээ хийх
  • Тестийг хэрэглэхээс өмнө тасалгааны хэмд (15-30C) байлгаж нээнэ. Тестийг нээсний дараа хуурай, тэгш гадаргуутай зүйл дээр тавина.
  • Пипетик ашиглан 1мл цус юм уу сийвэнг тестний дээж хийх хэсэгт дусаана.
  • Буферийн уусмалаас 1-2 дуслыг дусаана. Эсвэл шинэ пипетик ашиглан буферийн уусмалаас 2-3 дуслыг дусаана.
  • 10-15 минутын дараа тестийн үр дүнг шалгах. 20 минутны дараа шалгаж болохгүй.

Санамж : Дээр дурьдсан тест шалгах хугацаа нь тасалгааны 15-30С-т байхаар тооцолсон хугацаа юм. Хэрэв тасалгааны хэм 15С-ээс бага бол тестийн үр дүнг шалгах хугацааг 30 мин хүртэл сунгана.

  1. 7. Тестийн үр дүнг шалгах
  • Тестийн хяналтын цонхон дээр байх С хэсэг дээрх өнгөтэй шугам нь хяналтын шугам юм.
  • Т хэсэг нь тестийн хяналтын үр дүнг харуулах хэсэг юм. Т хэсэг дээр 1 ба 2 зураас гарч ирэх нь ХДХВ – ийн 1 ба 2 хэлбэрийн зураас юм.

Сөрөг хариу : хяналтын хэсэг дээр 1 зураас гарвал тестийн хариу сөрөг байгааг илэрхийлнэ. ( Зураг 1 )

Эерэг хариу : Хяналтын цонхон дээр 2 – оос цөөнгүй зураас гарч ирэх нь ХДХВ – ийн 1 ба 2-р хэлбэрийн халдвартай болохыг илэрхийлж байгаа буюу эерэг хариу гарч байгааг заана. (Зураг 2 )

Нэг өвчтөнд ХДХВ 1 ба ХДХВ 2 хоёул эерэг гарах нь дараах шалтгаантай :

- ХДХВ – ийн 1 ба 2-р шугам хоёул эерэг гарсан тохиолдолд хэрэв 1-р шугамны өнгө 2-р шугамны өнгөнөөс илүү тод байвал 1-р хэлбэрийн ХДХВ – ийн халдвартай гэж үзэх, эсвэл 2-р хэл зураас 1-р зурааснаас тод бол 2-р хэлбэрийн халдвартай гэж үзэж болох боловч эдгээрийн хавсарсан халдвар байж болох тул нарийвчилсан батлах шинжилгээг хийх хэрэгтэй.

Хүчингүй шинжилгээ: хяналтын цонхны С хэсэг дээрх ягаан зураас шинжилгээ хийсний дараа байхгүй байвал шинжилгээг хүчингүйд тооцно. Энэ үед дахин шинэ тест ашиглан шинжилгээг хийнэ. (Зураг 3 )

  1. 8. Тестийн хязгаарлагдмал байдал:

Энэхүү тестийн эерэг хариугаар ХДХВ/ДОХ-ын халдвартай гэдгийг илрүүлэх боловч энэ нь дангаараа оношийн үндэслэл болохгүй. Тиймээс эерэг хариу гарсан тохиолдолд нарийн, баталгаажуулах шинжилгээг хийнэ. Хэдийгээр энэхүү иммунохроматографийн шинжилгээ нь ХДХВ – ийн эсрэг биеийг өвчтний цусанд илрүүлж халдвартай байна гэж оношилж чадах ч дангаараа оношийн үндэслэл болж чадахгүй. Түүнчлэн энэхүү тестээр сөрөг хариу гарах нь ХДХВ 1 ба 2 -ийн халдваргүй гэж шууд дүгнэж болохгүй.

Манай компаний оруулж ирсэн энэхүү HIV 1+2 тест нь бусад ижил төрлийн тестүүдтэй харьцуулахад маш өндөр нарийвчлалтай, мэдрэг чанар өндөр тест юм.

Эерэг хариу

Сөрөг хариу

Нийт

187

0

187

1

511

512

188

511

699

Манай тестийн мэдрэг чанар 100% (187/187) , өвөрмөц чанар нь 99,8% (511/512), тохирол нь 99,9% (698/699) байна.

Эерэг хариу гарсан тохиолдолд оношийг батлах зорилгоор лабораторийн нарийн шинжилгээг дахин хийх хэрэгтэй!!!

Их уншигдсан

  • Үү ургацаг арилгах уусмал Суперчистотело

    Үү ургацаг нь гоо сайхны хувьд таагүй мэдрэмж төрүүлж сэтгэл санаагаар унах, өөртөө итгэлгүй байхад ...
  • Түрүү булчирхайн томрол

    Түрүү булчирхай гэж юу вэ ? Түрүү булчирхай нь хушганы хэмжээтэй булчирхай бөгөөд эрэгтэй хүний ...
  • Эстровэл

    Орчин үеийн нийгэмд эмэгтэйчүүд ажил хэрэгч, амжилт бүтээлээр дүүрэн байх болсон. Эмэгтэй хүний организмын боломж ...