Хеликобактерийн эсрэг хавсарсан үйлчилгээтэй антибиотикууд

2012-12-11

Найрлага:

Кит савлалт бүрд:

2 шар өнгийн гэдсэн бүрхүүлт шахмал: Рабепразол натри 20 мг,

2 цагаан өнгийн хальсан бүрхүүлт шахмал: Орнидазол 500 мг,

2 ягаан өнгийн хальсан бүрхүүлт шахмал: Кларитромицин/усгүй/USP 250мг тус тус агуулагдана.

Хэрэглэх заалт:

H.pylori-ийн халдвар болон 12-нугалаа гэдэсний шархлаа өвчний эмчилгээнд хэрэглэнэ. 

H.pylori-ийн халдварыг намжаахад дээрх гэдэсний шархлааны дахин халдварлах нь багасдаг тул энэ зорилгоор хэрэглэнэ.

Тун ба хэрэглэх арга:

Насанд хүрэгсэд болон өндөр настанд: Хагас кит-ээр өдөрт 2 удаа нийт 7 хоног хэрэглэнэ.

Цээрлэлт:

Уг эмийн найрлаганд орсон аль нэгэн бодист хэт мэдрэгшсэн өвчтөнд H-pylori-ийн халдварыг дарангуйлах эмчилгээнд уг нийлмэл бэлдмэлийг хэрэглэхгүй. Уг эмийг ууж байх хугацаанд сүү, сүүн төрлийн бүтээгдэхүүн, халуун ногоо, архи, спиртэн хандтай бүтээгдэхүүн хэрэглэхээc зайлсхийх.

Зах зээлд гарсны дараах мэдээллээс үзвэл кларитромицинийг цизаприд, пимозид буюу терфенадинтай хамт хэрэглэх үед зүрхний хэм алдалт үүсч байсан нь бүртгэгдсэн тул түүнийг дээрх эмүдтэй хамт болон жирэмсэн үед хэрэглэдэггүй  болно.

Гаж нөлөө:

Толгой өвдөх, суулгах, дотор муухайрах, хамрын салст үрэвсэх, хэвлийгээр эмзэглэх, диспенси, астенси, гэдэс дүүрэх, залгиур хоолой үрэвсэх, бөөлжих, өвөрмөц бус өвдөлт илрэх, нуруу өвдөх, толгой эргэх, ханиад төст хам шинж илрэх, халдварт өртөх, ханиалгах, өтгөн хатах болон нойргүйдэх зэрэг гаж нөлөө илэрч болзошгүй.

Найрлага:

Кит савлалт бүрд:

2 шар өнгийн гэдсэн бүрхүүлт шахмал: Лансопразол 30 мг,

2 цагаан өнгийн хальсан бүрхүүлт шахмал: Тинидазол 500 мг,

2 ягаан өнгийн хальсан бүрхүүлт шахмал: Кларитромицин/усгүй/USP 250мг тус тус агуулагдана.

Хэрэглэх заалт:

H.pylori-ийн халдвар болон 12-нугалаа гэдэсний шархлаа өвчний эмчилгээнд хэрэглэнэ.

H.pylori-ийн халдварыг намжаахад дээрх гэдэсний шархлааны дахин халдварлах нь багасдаг тул энэ зорилгоор хэрэглэнэ.

Тун ба хэрэглэх арга:

Насанд хүрэгсэд болон өндөр настанд: Хагас кит-ээр өдөрт 2 удаа нийт 7 хоног хэрэглэнэ.

Цээрлэлт:

Уг эмийн найрлаганд орсон аль нэгэн бодист хэт мэдрэгшсэн өвчтөнд H-pylori-ийн халдварыг дарангуйлах эмчилгээнд уг нийлмэл бэлдмэлийг хэрэглэхгүй.

Зах зээлд гарсны дараах мэдээллээс үзвэл кларитромицинийг цизаприд, пимозид буюу терфенадинтай хамт хэрэглэх үед зүрхний хэм алдалт үүсч байсан нь бүртгэгдсэн тул түүнийг дээрх эмүдтэй хамт болон жирэмсэн үед хэрэглэдэггүй  болно.

Гаж нөлөө:

Толгой өвдөх, суулгах, дотор муухайрах, хамрын салст үрэвсэх, хэвлийгээр эмзэглэх, диспенси, астенси, гэдэс дүүрэх, залгиур хоолой үрэвсэх, бөөлжих, өвөрмөц бус өвдөлт илрэх, нуруу өвдөх, толгой эргэх, ханиад төст хам шинж илрэх, халдварт өртөх, ханиалгах, өтгөн хатах болон нойргүйдэх зэрэг гаж нөлөө илэрч болзошгүй.

 

 

 

 

 

Их уншигдсан

  • Үү ургацаг арилгах уусмал Суперчистотело

    Үү ургацаг нь гоо сайхны хувьд таагүй мэдрэмж төрүүлж сэтгэл санаагаар унах, өөртөө итгэлгүй байхад ...
  • Түрүү булчирхайн томрол

    Түрүү булчирхай гэж юу вэ ? Түрүү булчирхай нь хушганы хэмжээтэй булчирхай бөгөөд эрэгтэй хүний ...
  • Эстровэл

    Орчин үеийн нийгэмд эмэгтэйчүүд ажил хэрэгч, амжилт бүтээлээр дүүрэн байх болсон. Эмэгтэй хүний организмын боломж ...