Ходоодны зэхмэл 50.0 гр

2012-05-03

Зонхилон агуулагдах биологийн идэвхит нэгдэл

- Салс

- Аргаах бодис

- Флавноид

- Витамин С, К

- Нүүрс ус

Эмийн үйлдэл: 

Аргаах бодис агуулснаар ходоод гэдэсний шарх анагаах, хүчлийг зохицуулах, цус тогтоох, өвдөлт намдаах, булчингийн агчилт тавиулах, шарх төлжүүлэх зэрэг үйлдэл үзүүлнэ.

Хэрэглэх заалт: 

- Хүчил багадсан гастрит

- Ходоод 12 хуруу гэдэсний шарх

- Бронхийн багтраа

- Хөхүүл ханиад

- Идээт шарх анагаах

- Бөөр шээсний замын үрэвсэлт өвчин

- Гуурсан хоолойн үрэвсэл

Эсрэг заалт:

Тухайн бэлдмэлд хэт мэдрэг болон хүчил ихтэй гастрит үед хэрэглэхийг хориглоно.

Хэрэглэх арга:

Ургамлаасаа 10гр буюу 1 хоолны халбагыг авч 200 мл халуун усанд хийж усан халаагуурын ууранд 15 минут идээшүүлж тасалгааны температурт 45 минут хөргөөд 200 мл хүртэл буцалгаж хөргөсөн ус нэмээд шүүнэ.

Стаканы 1/4 буюу 50 мл-р өдөрт 2-3 удаа хоол идэхээс 30 минутын өмнө ууж хэрэглэнэ.

Хадгалах хугацаа :

2 жил

Их уншигдсан

  • Үү ургацаг арилгах уусмал Суперчистотело

    Үү ургацаг нь гоо сайхны хувьд таагүй мэдрэмж төрүүлж сэтгэл санаагаар унах, өөртөө итгэлгүй байхад ...
  • Түрүү булчирхайн томрол

    Түрүү булчирхай гэж юу вэ ? Түрүү булчирхай нь хушганы хэмжээтэй булчирхай бөгөөд эрэгтэй хүний ...
  • Эстровэл

    Орчин үеийн нийгэмд эмэгтэйчүүд ажил хэрэгч, амжилт бүтээлээр дүүрэн байх болсон. Эмэгтэй хүний организмын боломж ...