Хоёр гэрт халгайн навч

2012-05-03

Зонхилон агуулагдах биологийн идэвхт нэгдэл:

- Витамин К-

- Витамин С

- Витамин В2, В15

- Каротиноид

- Хлорофилл

- Идээлэх бодис

- Органик хүчил

- Эрдэс давсууд

Хэрэглэх заалт:

Хоёр гэрт халгайн навчны идээшмэл нь витамин дутагдлыг нөхөх, судасны ханыг бэхжүүлэх, цус тогтоох умайн булчингийн агшилтыг сайжруулах, гэдэс, уушигны үрэвслийг намдаах үйлдэлтэй.   

Бэлтгэх арга:

Хоёр гэрт халгайн навчнаас 10 гр (хоолны халбагаар 2)-ыг паалантай буюу шилэн аяганд хийж 200 мл буцламгай ус нэмээд усан халаагуурт /буцалж байгаа устай саванд/ хийж 15 минут идээшлүүлээд 45 минут хөргөж шүүнэ. Шүүгдсэн идээшмэлд 200мл болтол нь буцалгаж хөргөсөн ус нэмнэ.      

Хэрэглэх заалт, арга:

Идээшмэлийг витамины дутагдлыг нөхөх, дотуур цус алдалтыг зогсоох, хялгасан судасны ханыг бэхжүүлэхэд болон чихрийн шижинд нохойн хошууны идээшмэлтэй хавсарган хэрэглэхэд шээс хөөх, хаван буулгах илүү үр дүнтэй. Идээшмэлийг хоногт хоолны халбагаар 3-4 удаа ууж хэрэглэхээс гадна үс бэхжүүлэх зориулалтаар толгой угаах, шавшлага хийхэд хэрэглэнэ.       

Хадгалах:

Хоёр гэрт халгайн идээшмэлийг гэрлээс хамгаалсан хуурай сэрүүн байранд 2-3 хоног хадгална.

Их уншигдсан

  • Үү ургацаг арилгах уусмал Суперчистотело

    Үү ургацаг нь гоо сайхны хувьд таагүй мэдрэмж төрүүлж сэтгэл санаагаар унах, өөртөө итгэлгүй байхад ...
  • Түрүү булчирхайн томрол

    Түрүү булчирхай гэж юу вэ ? Түрүү булчирхай нь хушганы хэмжээтэй булчирхай бөгөөд эрэгтэй хүний ...
  • Эстровэл

    Орчин үеийн нийгэмд эмэгтэйчүүд ажил хэрэгч, амжилт бүтээлээр дүүрэн байх болсон. Эмэгтэй хүний организмын боломж ...