Цээнийн үндэс, Radix Paeonia anomala

2012-05-03

Зонхилон агуулагдах биологийн идэвхит нэгдэл: Өөх тос 1.5% хүртэл, леонолийн хүчил, бензойн болон салицилийн хүчил агуулсан эфирийн тос 1.6% хүртэл, цардуул  79% хүртэл, идээлэх бодис  байна.

Фармакологийн үйлдэл:

Тайвшруулах, үрэвсэл намдаах, шарх эдгэрүүлэх үйлдэлтэй.

Хэрэглэх заалт:

Үндэс, үндэслэг ишний чанамалыг ядаргаанаас болж хэт сэрэмтгий болох, нойр хулжих, уур хүрэх, таталдах, ходоодны үрэвсэл, шарх, яршил, ходоод гэдэс эвгүйтэж суулгах, хоолонд дургүй болоход хэрэглэнэ.

Бэлтгэх арга:

Цайны нэг халбага хуурай нунтаг цээнийн үндсийг 400 мл буцламгай халуун усанд хийж  таглан 30 минут халаагаад, 10 минут хөргөөд шүүнэ.

Хэрэглэх арга:

Хоолны халбагаар өдөрт 3 удаа, хоол идэхээс 30 минутын өмнө ууж хэрэглэнэ. 

Тун хэмжээ: 

30 гр

Хадгалах хугацаа: 

2 жил

Хадгалах нөхцөл: 

Гэрлээс хамгаалсан хуурай, сэрүүн нөхцөлд хадгална.

 

Их уншигдсан

  • Үү ургацаг арилгах уусмал Суперчистотело

    Үү ургацаг нь гоо сайхны хувьд таагүй мэдрэмж төрүүлж сэтгэл санаагаар унах, өөртөө итгэлгүй байхад ...
  • Түрүү булчирхайн томрол

    Түрүү булчирхай гэж юу вэ ? Түрүү булчирхай нь хушганы хэмжээтэй булчирхай бөгөөд эрэгтэй хүний ...
  • Эстровэл

    Орчин үеийн нийгэмд эмэгтэйчүүд ажил хэрэгч, амжилт бүтээлээр дүүрэн байх болсон. Эмэгтэй хүний организмын боломж ...