Чех Улсын Walmark компаний олон найрлагат хүүхдийн витаминууд

2014-12-04

Таны хүүхэд хоолондоо дургүй, үеийнхнээсээ өсөлт нь удаан, ядарч хичээлээ хийхдээ дургүй байна уу. Тэгвэл бид таны хүүхдэд Чех улсын Walmark компаний Марсианчик хүүхдийн витаминуудыг санал болгож байна. Бусад ижил төрлийн витаминуудаас илүү олон төрлийн найрлагатай Марсианчик хүүхдийн витамин нь хүүхдийн дархлааг сайжруулж, өсөлт хөгжилт хэвийн явагдахад тус болно. Бид дараах хүүхдийн витаминуудыг санал болгож байна.

Имунактив Марсианчик

Олон төрлийн бичил элемент, амин дэмийн цуглуулга бүхий бэлдмэл

Имунактив гэж юу вэ?

Imunactivu – энэ нь хүүхдийн дархлалын тогтолцоог эрчимжүүлэх, вирус, нянгийн халдварт өртөх эрсдэлийг бууруулах үйлдэл бүхий биологийн идэвхт бодис агуулсан бэлдмэл болно.

Олон төрлийн амин дэм, эрдэс бодисын цуглуулга бүхий энэхүү бэлдмэл нь жижиг хэмжээний зажилж идэх шахмал хэлбэрээр хийгдсэн.

Марсианчик нь гүзээлзгэнэ болон жүржийн үнэр, амттай. Нэг ширхэг шахмалд агуулагдах амин дэм болон эрдэс бодисын хэмжээ нь хүүхдийн хоногийн хэрэгцээг хангахуйц хэмжээгээр байна. Марсианчик нь таны хүүхдийн яс, шүдний хөгжилтөнд сайнаар нөлөөлж, эрүүл өсч торних нөхцөлийг бүрдүүлэх ба хоолны дуршлыг сайжруулах, ханиад томуу болон бусад өвчнөөс урьдчилан сэргийлнэ. Амин дэм болон эрдэс бодис нь хүүхдийн өсөлтийг хэвийн хэмжээнд нь хангахад зайлшгүй хэрэгцээтэй чухал бодисууд тул өсөлт хөгжилтөөр сул дорой хүүхдүүдэд хэрэглэхэд туйлын тохиромжтой. Бэлдмэл нь сахар орлуулагч ксилитол агуулсан тул хүүхдийн шүдийг өвчлүүлэхгүй, цооролт үүсэхээс сэргийлэх давуу талтай. Имунактив бэлдмэлийн найрлагад дархлалын тогтолцооны тогтвортой байдлыг хангах тухайлбал макрофаг эсийн идэвхийг дэмжих дараах биологийн идэвхит бодисууд агуулагдана.

  • WGP Бета-глюкан: дархлалын системийн үйл ажиллагааг дэмжих үйлдэл бүхий сонгомол нөлөөт биологийн идэвхит бодис.
  • Цайр: Бие махбодод гаднаас орж ирсэн халдвартай тэмцэх дархлалын эсүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлнэ.
  • Витамин С: Бие махбодийн хамгаалах тогтолцоог сайжруулж ханиад томуунаас сэргийлнэ.
  • Бифлавоноид: шингэний дархлааны тогтолцоог идэвхижүүлнэ.

Хэрэглэх арга, тун: Өдөрт 1 шахмалыг амандаа уусгаж ууна. Нэг удаад 1-2 сар хэрэглэнэ.


Олигосахаридтай Марсианчик

Хүүхдэд зориулсан эрдэс болон амин дэмийн бэлдмэл

Бид бүгд хүүхдээ эрүүл саруул, аз жаргалтай байлгахыг хүсдэг. Тэгвэл эрдэс болон амин дэмийн цуглуулга болох Марсианчикийг хэрэглэж бүгдийг өөрчилцгөөе.

Энэхүү бэлдмэл нь:

  • Хүүхдийн эрүүл өсч торних нөхцөлийг бүрдүүлнэ.
  • Хоолны дуршлыг сайжруулна.
  • Гэдэсний исэлдэх явц болон хоол ундны боловсролтыг дэмжинэ.

Олигосахарид нь бифидумбактерийн үржил, өсөлтийг дэмжиж, хэвийн микрофлоруудыг энергийн субстратаар хангана.

1 шахмал дахь найрлага нь амин дэм, эрдэсийн хоногийн хэрэгцээг хангана.

Хэрэглэх арга, тун: Өдөрт 1 шахмалыг амандаа уусгаж ууна. Нэг удаад 1-2 сар хэрэглэнэ.

Марсианчик сироп


Марсианчик сироп нь хүүхдийн хэвийн өсөлтөнд шаардлагатай амин дэм, эрдэс бодис, минералуудыг агуулдаг. Үүнээс гадна хүүхдийн дархлааг дэмжих имунактив комплексийг найрлагандаа агуулдаг. Үүнд:

  • WGP Бета-глюкан: дархлалын системийн үйл ажиллагааг дэмжих үйлдэл бүхий сонгомол нөлөөт биологийн идэвхит бодис.
  • Цайр: Бие махбодод гаднаас орж ирсэн халдвартай тэмцэх дархлалын эсүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлнэ.
  • Витамин С: Бие махбодийн хамгаалах тогтолцоог сайжруулж ханиад томуунаас сэргийлнэ.
  • Бифлавоноид: шингэний дархлааны тогтолцоог идэвхижүүлнэ.

Марсианчик сироп нь өнгө, амт оруулагч гэх мэт химийн найрлага агуулаагүй бөгөөд уг сиропыг жүрж жимсээр амт оруулсан.


Хэрэглэх арга, тун: Марсианчик сиропыг 1 -ээс дээш насны хүүхдүүд хэрэглэх бөгөөд 1-3 насны хүүхдүүдэд 5мл буюу нэг цайны халбагаар өдөрт 1 удаа, 3-аас дээш насны хүүхдүүдэд 10мл хүртэл хэмжээтэй өгнө.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг "Тавин-Ус" эмийн сангуудаас болон 11-317759, 70140102 дугаараас лавлана уу.

Walmark компаний албан ёсны дистрибьютер Тавин-Ус ХХК

Их уншигдсан

  • Үү ургацаг арилгах уусмал Суперчистотело

    Үү ургацаг нь гоо сайхны хувьд таагүй мэдрэмж төрүүлж сэтгэл санаагаар унах, өөртөө итгэлгүй байхад ...
  • Түрүү булчирхайн томрол

    Түрүү булчирхай гэж юу вэ ? Түрүү булчирхай нь хушганы хэмжээтэй булчирхай бөгөөд эрэгтэй хүний ...
  • Эстровэл

    Орчин үеийн нийгэмд эмэгтэйчүүд ажил хэрэгч, амжилт бүтээлээр дүүрэн байх болсон. Эмэгтэй хүний организмын боломж ...