ЭМД-ын жороор үйлчлүүлэх журам, эмийн жагсаалт

Иргэн та Эрүүл Мэндийн Даатгалын сангаас эмээ хөнгөлөлттэй үнээр авах эрхтэй. 

Иймд танд үйлчилж байгаа эмийн сан нь Нийгмийн Даатгалын газартай гэрээ байгуулсан, зөвшөөрөлтэй байх ёстой. 

Харъяа өрхийн эмч танд жороор олгох, зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтанд орсон эмийг танд бичиж өгнө

Жор бичиж байгаа эмч нь МУ-ын  MNS5376  -  2008  стандартыг баримтлан үйлчлүүлж байгаа иргэн таныг хүндэтгэн үнэн зөв жор бичиж өгөх  ба дараах  мэдээллийг үнэн зөв, засваргүй бичиж өгөх үүрэгтэй. Үүнд : 

  • Он, сар, өдөр 
  • Овог нэр 
  • ЭМД-ын гэрчилгээний дугаар 
  • Регистрийн дугаар 
  • Эмнэлэг, эмчийн нэр 
  • Эмчийн хувийн тамга 

Энэ мэдээллүүд нь үнэн зөв бичигдсэн эсэхийг иргэн та өөрөө шалгах үүрэгтэй.  

Хэрэв эдгээр мэдээлэл нь дутуу болон зөв бичигдээгүй бол эмийн сангийн жор баригч дур мэдэн засаж эм олгох эрхгүй. Иймд өөртөө хүндрэл учруулахаас болгоомжилж жорон дээрхи   мэдээллээ шалгаж байхыг анхааруулж байна.      

Даатгуулагч нь эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ бүрэн төлж, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээгээ харьяа нийгмийн даатгалын байгууллагаар баталгаажуулсан байна.

Даатгуулагч нь өрхийн эмчээсээ эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтын талаарх болон холбогдох бусад мэдээллийг  авах эрхтэй .

Даатгуулагч нь эмийн санд ирэхдээ иргэний  үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтрээ заавал авчирна.

Даатгуулагч нь эмийн жор бичигдсэн өдрөөс хойш 10 хоног хүчинтэйг анхаарч хугацаа хэтрүүлэлгүй ирж  эмээ авна. 

Даатгуулагч нь хууль журам зөрчсөн, шаардлага хангаагүй эмээр үйлчилсэн эмийн сангийн талаар мэргэжлийн хяналтын болон нийгмийн даатгалын байгууллагад хандан мэдээлэл өгч эрх ашгаа хамгаалуулна.

Тавин Ус ХХК-ний 24 цагаар үйлчилж байгаа эмийн сангийн салбаруудад даатгалын сангаас  үнийн хөнгөлөлт үзүүлж байгаа журам болон эмийн үнийг  үйлчилгээний зааланд байгаа самбараас уншиж танилцаж болно.  

Иргэн та өөрийнхөө иргэний үүргээ биелүүлж ЭМД-ын санд сар болгон мөнгөө төлж байгаа бол эрхээ эдэлж хөнгөлттэй үнээр эмээ авч хэрэглэхийг зөвлөж байна.