Эмнэлэгт өргөн хэрэглэж байгаа төрөл бүрийн хэмжээтэй ариун марльны бэлдэц

2014-02-11

Орчин үед дэлхий нийтээрээ халдварт өвчний тархалтын хэмжээг бууруулах зорилгоор нэг удаагийн хэрэгслүүдийг эмнэлэг болон мэс заслын практикт өргөн ашиглах болсон. Ингэснээр олон удаа хэрэглэгддэг эмнэлгийн хэрэгслээр дамжих халдварын тоо эрс буурч халдварын хяналт сайжирч байна. Тавин Ус ХХК нь энэ зорилгоор сайн чанарын ариутгасан марлин шарик болон бэлдэцүүдийг янз бүрийн хэмжээ, савлалттайгаар импортоор оруулж ирлээ.

Блистер болон цаасан савлагаатай. 5-25ширхэгээр 1 жижиг хайрцагт, 8 – 10 жижиг хайрцагийг 1 том цаасан хайрцагт хийж давхар савласан учир ариун чанараа алдахгүй. Үйлдвэрлэгч Ningbo Rinwell International LTD нь Германы MaiMed компаний захиалгаар бүтээгдэхүүнийг хийхээс гадна АНУ-ын 3 эмнэлгийг марль, шарикаар хангадаг. Тус компанитай Тавин Ус ХХК нь 2007 оноос хойш хамтран ажиллаж байгаа. . Тавин Ус ХХК нь захиалгаар худалдан авсан цуврал бүрийг МХЕГ-ын шинжилгээнд хамруулж дүгнэлт хийлгэдэг.

Энэхүү бүтээгдэхүүнийг хэрэглэснээр дараах давуу талтай

- Халдвараас урьдчилан сэргийлнэ.

- Эмнэлгийн зардлыг эрс бууруулна. ( Рулонтой 100м болон 1000м – ийн марлийг хайчилж жижиглэх, ариутгахад хугацаа алддагаас гадна цахилгаан, ариутгал, хүн хүчний зардал их шаардагддаг байна. )

- Энэхүү бүтээгдэхүүн нь EO (этилен оксид) болон R (гамма туяа) –ны ариутгалтай байдаг учир автоклавын ариутгалаас хэд дахин сайн ариутгагдсан байдаг.

- Хэмжээ болон савлалтын өргөн сонголттой.

- Хамгийн нягт нэхээсээр нэхэж хийсэн, шингээлт сайтай өргөн утаслагтай учир цусыг сайн шингээнэ.

- Рентгенд мэдрэг утастай учир мэс заслын дараах хяналтын рентгенд шалгах боломжтой.

- Марльны материал цус сайн шингээдэг .

Хэмжээ: 5см Х 5см -ээс эхлээд 80см Х 43см хүртэл 25 өөр хэмжээстэй.

Их уншигдсан

  • Үү ургацаг арилгах уусмал Суперчистотело

    Үү ургацаг нь гоо сайхны хувьд таагүй мэдрэмж төрүүлж сэтгэл санаагаар унах, өөртөө итгэлгүй байхад ...
  • Түрүү булчирхайн томрол

    Түрүү булчирхай гэж юу вэ ? Түрүү булчирхай нь хушганы хэмжээтэй булчирхай бөгөөд эрэгтэй хүний ...
  • Эстровэл

    Орчин үеийн нийгэмд эмэгтэйчүүд ажил хэрэгч, амжилт бүтээлээр дүүрэн байх болсон. Эмэгтэй хүний организмын боломж ...