Эстровэл

2013-11-07

Орчин үеийн нийгэмд эмэгтэйчүүд ажил хэрэгч, амжилт бүтээлээр дүүрэн байх болсон. Эмэгтэй хүний организмын боломж эстроген, прогестрон гэсэн 2 дааврын тэнцвэрээс шууд хамааралтай байдаг ба энэ тэнцвэр нь эмэгтэй хүний цэвэршилтийн үе болон сарын тэмдгийн өмнөх мөчлөгийн үед зөрчигдөх нь элбэг байдаг.

Хэрэглэх заалт :

- Сарын тэмдгийн өмнөх шинж:

- Цэвэршилтийн үе:

Амьдралын хэвийн байдлаа хадгалан, өнгөрч буй өдөр бүхэндээ аз жаргалтай байж , хоол ундны зөв харьцааг хадгалъя гэвэл эстровел биологийн идэвхт бодист агуулагдсан элементүүд танд тусална.

Эстровел бэлдмэлийн идэвхтэй найрлага:

Найрлага

1 капсул

дахь агууламж

Шинж чанар

1.

Цимицифуга рацимоза 2.5%-р стандарчлагдсан гликозид

30мг

Захын мэдрэлд нөлөөлж, шингэн ялгаралтыг багасгаж ,хөлрөх зүрх дэлсэх , толгой эргэхээс сэргийлнэ. Цимицифуга рацимоза нь дааврын тэнцвэргүй байдалтай холбоотой шинж тэмдгүүдийг багасган булчин, үе, толгойн өвчнийг намдаана. Мөн тайвшруулах үйлчилгээтэй.

2.

40%-ийн изофлавины агууламжаар стандартчилагдсан шошийн экстракт

62,5мг

Ургамлын гаралтай бодис бөгөөд бүтцээрээ эстроген даавартай ойролцоо. Иймд шар буурцаг изофлавиныг фитоэстроген гэж нэрлэдэг. Организм даавруудаар дутагдах үед түүнд эстрогентай адил үйлчлэл үзүүлэх ба эстроген илүүдсэн үед түүний сөрөг нөлөөг багасгадаг. Изофлавиныг хэрэглэснээр сарын тэмдгийн өмнөх үед даавруудын тэнцвэрт байдлыг хадгалж, шингэн их ялгарах, хөлрөх, толгой өвдөх зэрэг цэвэршилтийн үеийн үндсэн шиж тэмдгүүдийг багасгана. Түүнчлэн хавдар үүсэх боломжийг багасгаж, ясны эдийн шинэчлэгдэх , бэхжих үйл явцыг дэмжинэ.

3.

10%-ийн диосгенинээр стандартчилагдсан зэрлэг ямсын үндэсний экстракт

50мг

Прогестрон болон эмэгтэйчүүдийн бие махбодийн бусад даавруудыг агуулна. Сарын тэмдгийн өмнөх болон цэвэршилтийн үед даавруудын түвшинг хэвийн хэмжээнд зохицуулахад тусална. Судасны хана өргөсгөх чанараараа зэрлэг ямс нь сарын тэмдгийн өмнөх синдромын шинж тэмдгүүдийг багасгана. Түүнээс гадна цусан дахь холестериныг багасгаж үе мөчний өвчин, таргалалтаас сэргийлнэ.

4.

Индол 3 карбинол

25мг

Брокколи, өнгөт, цагаан байцаанд их хэмжээгээр агуулагддаг. Индол 3 карбинол цэвэршилтийн болон сарын тэмдгийн өмнөх үед эстрогений сөрөг нөлөөллүүдийг бууруулах үйлчилгээтэй. Мөн хавдар газар авахаас сэргийлдэг нэн чухал ач холбогдолтой.

5.

Халгайн навчны экстракт

30мг

Фитоэстрогений үйлчлэлийг хүчтэй болгож, сарын тэмдгийн дараах үед эмэгтэй хүний биед байгаа эстрогенүүдийн хэмжээг нэмэгдүүлнэ. Цэвэршилтийн үеийн хамгийн хортой үзэгдлүүдийн нэг ясны сийрэгжилтийг бууруулна.

6.

Органик бор жимсний кальцийн найрлагад орсон

1мг

Байгалийн гаралтай сэтгэл санаа тавгүйтэхээс сэргийлэх, ядаргааг багасгана, толгой эргэх, зүрх дэлсэхийг зогсооно. Витамин Е нь үтрээний хуурайшилтыг арилгаж, умайн хананы цусны эргэлтийг нэмэгдүүлдэг.

7.

Витамин Е /байгалийн гаралтай/

16мг

Байгалийн гаралтай сэтгэл санаа тавгүйтэхээс сэргийлэх, ядаргааг багасгана, хөлрөх, толгой өвдөх , зүрх дэлсэхийг зогсооно. Витамин Е нь үтрээний хуурайшилтыг арилгаж, умайн хананы цусны эргэлтийг нэмэгдүүлдэг.

8.

Витамин В6

2мг

Организмд ус саатахыг багасгадаг учир сарын тэмдгийн өмнөх синдромыг багасгана. Байгалийн даавар гэгддэг эндогений эндорфинүүдийн синтекийг нэмэгдүүлнэ. Үүгээрээ сарын тэмдгийн өмнөх үеийн болон цэвэршилтийн үеийн шинж тэмдгүүдийг багасгахад таатай нөлөө үзүүлнэ. Зүрх судасны өвчнөөс сэргийлэх, стресс намжаах, яс бэхжүүлэх үйлчилгээтэй.

9.

Фолийн хүчил

0,2мг

Дархлалын системийг бэхжүүлэх стресс болон сэтгэлийн дарамтыг эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлнэ. Фолийн хүчил нь эстрогентэй төстэй үйлчлэлтэй бөгөөд цэвэршилтийн үеийг удаашруулж, шинж тэмдгүүдийг нь багасгах, цусны эргэлтийн функцийг зохицуулахад идэвхтэй үүрэг гүйцэтгэнэ. Цус багадалтаас сэргийлнэ.

10.

D,L – фенилоланин

50мг

Өвдөлт намдаах үйлчилгээтэй амин хүчлүүд юм. Фенилаланины энэ үйлчилгээ нь өвдөлтийг намдаадаг нейропептидүүдийг задалдаг ферментүүдийг хаах үйлчилгээтэй.

11.

5гидрокситриптофан

50мг

Ургамлын үрэнд байдаг амин хүчил бөгөөд серотониний байгалийн гаралтай нэг төрөл юм. Витамин В6-ын хамтаар эндорфинүүдийн синтезийг нэмэгдүүлж, өвдөлт намдаан эерэг сэтгэл хөдлөлийг дэмжиж, шингэний хэт ялгарал зэрэг цэвэршилтийн шинж тэмдгүүдийг багасгана. Сарын тэмдгийн өмнөх синдромыг эмчлэхэд үйлчилгээ сайтай. Сэтгэл санаагаар унах, сэтгэлийн дарамттай байх, сэтгэл санаа тогтворгүйтэх, уйламхай болох зэрэг циклийн сүүлийн 7 хоногийн шинж тэмдгүүдийг багасгана.

Хэрэглэх арга ба тун:

Цэвэршилтийн үед: 1 шахмалаар өдөрт 1-2 удаа хоолны үеэр 2 сараас дээш хугацаанд ууж хэрэглэнэ.

Сарын тэмдгийн өмнөх синдромын үед: сарын тэмдэг эхлэхээс өмнөх 2 долоо хоногт 1 шахмалаар өдөрт 1-2 удаа хоолны үеэр шаардлагатай үед тунг өдөрт 3-4 шахмал болгож болно.

Эсрэг заалт: Жирэмсэн болон хөхүүл эхчүүд хэрэглэж болохгүй. Мөн 14-с доош насны охид хэрэглэж болохгүй.

Бусад эмийн бэлдмэлтэй харилцан үйлчлэл :

Бусад эмийн бэлдмэлтэй харилцан үйлчлэх талаар мэдээлэл байхгүй.

Хадгалах нөхцөл:

25°-с доош температурт гэрлээс хамгаалсан, хуурай газарт хадгална.

Их уншигдсан

  • Үү ургацаг арилгах уусмал Суперчистотело

    Үү ургацаг нь гоо сайхны хувьд таагүй мэдрэмж төрүүлж сэтгэл санаагаар унах, өөртөө итгэлгүй байхад ...
  • Түрүү булчирхайн томрол

    Түрүү булчирхай гэж юу вэ ? Түрүү булчирхай нь хушганы хэмжээтэй булчирхай бөгөөд эрэгтэй хүний ...
  • Эстровэл

    Орчин үеийн нийгэмд эмэгтэйчүүд ажил хэрэгч, амжилт бүтээлээр дүүрэн байх болсон. Эмэгтэй хүний организмын боломж ...