Үндэсний үйлдвэртэй танилцах “Эрүүл агаар- Эм” танин мэдэхүй, нөхөрлөлийн аялалд урьж байна

2012-05-08

  

NMMAteam-с үндэсний үйлдвэрлэлээ дэмжих зорилгоор зохион байгуулдаг ээлжит аялал “Тавин Ус” эмийн үйлдвэр дээр хийхээр боллоо. Хамгийн анхны аялалыг Багро үйлдвэртэй танилцах аялал хийж байсан. Энэ тухай үзэхийг хүсвэл энд дарж зочилоорой.
Тавин ус” үйлдвэр нь Монголын эмийн ургамлаар амин дэм, биологийн амин дэм үйлдвэрлэгч, эм ханган нийлүүлэгч компани юм.

Аялалын зорилго:

  • Аялагчидтай танилцаж танилын хүрээллээ нэмэх
  • Эрүүл агаарт гарч идэвхитэй амрах
  • Монгол эмийн ургамал, амин дэм үйлдвэрлэлийн талаар танин мэдэх


Хөтөлбөрт:

  • Аялагчид эрүүл агаарт гарангаа хоорондоо танилцах
  • Үйлдвэртэй танилцах
  • Монголын эмийн ургамлын тухай
  • Монголын эмийн ургамлаар хэрхэн биологийн идэвхт бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа тухай
  • Бүтээгдэхүүний амталгаа зэрэг үйл ажиллагаатай.


Жич:
Урьдчилан бүртгүүлсэн 17 хүн аялах эрхтэй болно.
Шалгуур: Тухайн аялагч блог хөтлөдөг эсвэл сошиаль медиаг идэвхитэй ашигладаг байх.
Бүртгүүлэх утас: 88028241
Аялалын бүх зардалыг "Тавин ус" үйлдвэр хариуцаж байгаа бөгөөд аялагч бүрд үндэсний бүтээгдэхүүний гарын бэлэгтэй.

Хэзээ: 5 сарын 12-ны 12:00 цагт (Нийт аялалын хугацаа 4- 5 цаг)
Цуглах газар: Шинэ бөмбөгөрийн үүдэнд
Үйлдвэрийн байршил: Нисэх 

Зохион байгуулах баг

Их уншигдсан

  • Үү ургацаг арилгах уусмал Суперчистотело

    Үү ургацаг нь гоо сайхны хувьд таагүй мэдрэмж төрүүлж сэтгэл санаагаар унах, өөртөө итгэлгүй байхад ...
  • Түрүү булчирхайн томрол

    Түрүү булчирхай гэж юу вэ ? Түрүү булчирхай нь хушганы хэмжээтэй булчирхай бөгөөд эрэгтэй хүний ...
  • Эстровэл

    Орчин үеийн нийгэмд эмэгтэйчүүд ажил хэрэгч, амжилт бүтээлээр дүүрэн байх болсон. Эмэгтэй хүний организмын боломж ...