Үү ургацаг арилгах уусмал Суперчистотело

2012-12-01

Үү ургацаг нь гоо сайхны хувьд таагүй мэдрэмж төрүүлж сэтгэл санаагаар унах, өөртөө итгэлгүй байхад нөлөөлөхөөс гадна үрэгдэж гэмтсэнээс болж цус алдаж ч болзошгүй аюултай.

Суперчистотело  гэрийн нөхцөлд үү ургацаг, хөлийн зузаарсан арьс /эвэр/ийг  түргэн хугацаанд арилгахад зориулагдсан бэлдмэл юм.  Арьсны гэмтэлтэй хэсгийг  урьдчилан усны уураар эсвэл бүлээн усаар зөөлрүүлсэний дараа хэрэглэхэд үр дүнтэй.  Арьсны эрүүл хэсгийг гэмтэхээс сэргийлж тослог тосоор тослох хэрэгтэй.

Хэрэглэх заавар:  

Зориулалтын түрхдэг савхаар үү ургацагийн үзүүрт  харлатал нь түрхэнэ.  1-2 хоногоос үү ургацагны эвэршсэн хэсэг ховхорч унана.  3-5 дахь өдрөөс бүрэн арилна. Том талбайтай үү ургацаг дээр 1-5 удаа хүртэл түрхэж  болно.

Анхааруулга:

Нүүрний арьсанд хэрэглэхгүй. Нүд, арьс салст түлэгдэхээс сэргийлж болгоомжтой хэрэглэнэ. Арьс дээр хүрсэн тохиолдолд урсгал усаар 10-15 мин  угааж нимбэгний уусмалаар жин тавина. Хүүхдээс хол байлгана.

Их уншигдсан

  • Үү ургацаг арилгах уусмал Суперчистотело

    Үү ургацаг нь гоо сайхны хувьд таагүй мэдрэмж төрүүлж сэтгэл санаагаар унах, өөртөө итгэлгүй байхад ...
  • Түрүү булчирхайн томрол

    Түрүү булчирхай гэж юу вэ ? Түрүү булчирхай нь хушганы хэмжээтэй булчирхай бөгөөд эрэгтэй хүний ...
  • Эстровэл

    Орчин үеийн нийгэмд эмэгтэйчүүд ажил хэрэгч, амжилт бүтээлээр дүүрэн байх болсон. Эмэгтэй хүний организмын боломж ...