Өнөөдөр "Дэлхийн гар угаах өдөр"

2012-10-15

Нэгдсэн үндэсний байгууллагын Ерөнхий Ассамблей жил бүрийн аравдугаар сарын 15-ны өдрийг "Дэлхийн гар угаах өдөр" хэмээн тунхаглан тэмдэглэж өнгөрүүлсээр таван жил болжээ.

"Дэлхийн гар угаах өдөр"-ийг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Эрүүл ахуй, хүний экологийн төв, "Эй Си Эф Монгол", Нийслэлийн боловсролын газар, НЭМГ, МУЗН зэрэг байгууллага хамтран "Олон хүүхдэд таван насных нь төрсөн өдрийг тэмдэглэхэд тусалцгаая" гэсэн уриан дор тэмдэглэж байна. 

Яагаад ингэж нэрлэх болсныг НЭМГ-ын халдварт өвчний тандалт зохицуулалтын албаны дарга Б.Оюунчимэг ярихдаа "Жил бүр 3.5 саяас хол давсан хүүхэд таван насныхаа төрсөн өдрийг тэмдэглэж чадалгүй амиа алддаг. Тэдний эндэгдлийн шалтгаан нь амьсгалын замын болон гэдэсний халдварт өвчин юм. Гараа савандан угааж хэвшсэнээр уушгины хатгааг 45 хувь, суулгалт өвчнийг 50 хувь бууруулах боломжтой" хэмээв.

"Дэлхийн гар угаах өдөр"-ийн хүрээнд бүх шатны сургууль, цэцэрлэг, эмнэлгийн байгууллагуудад ухуулга сурталчилгааны ажил зохион байгуулж, олон нийтэд зориулсан арга хэмжээг өчигдөр "Эрх чөлөөний талбай"-д зохион байгуулсан юм. Уг арга хэмжээний үеэр мэдээллийн цэгүүд ажиллаж, сурталчилгааны материал тарааж, саван түгээж байв. Мөн гap угаах бүжгийг хийсэн нь олон хүний сонирхлыг ихэд татсан.

"Эй Си Эф Монгол" олон улсын байгууллагын ажилтан П.Ариунаа "Энэ өдрийн гол зорилго бол хүмүүсийг гараа савандаж угаах нь өвчнөөс сэргийлэх хамгийн энгийн, хүн бүрийн хийж чадах хялбар арга гэдгийг ойлгуулахад чиглэгддэг. Түүнчлэн төр, олон нийт, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлснээр гараа савандаж угаахыг улс орон даяар сурталчлах, энэ нь эрүүл мэндээ хамгаалахад шинжлэх ухааны үндэслэлтэй, маш сайн үр нөлөөтэй, өртөг зардал багатай гэдгийг харуулах явдал юм" гэлээ.  

Эх сурвалж: gogo.mn

Их уншигдсан

  • Үү ургацаг арилгах уусмал Суперчистотело

    Үү ургацаг нь гоо сайхны хувьд таагүй мэдрэмж төрүүлж сэтгэл санаагаар унах, өөртөө итгэлгүй байхад ...
  • Түрүү булчирхайн томрол

    Түрүү булчирхай гэж юу вэ ? Түрүү булчирхай нь хушганы хэмжээтэй булчирхай бөгөөд эрэгтэй хүний ...
  • Эстровэл

    Орчин үеийн нийгэмд эмэгтэйчүүд ажил хэрэгч, амжилт бүтээлээр дүүрэн байх болсон. Эмэгтэй хүний организмын боломж ...