“Тавин-Ус” компаний танилцуулга

“Тавин-Ус” компаний товч танилцуулга 

“Тавин-Ус” компани нь анх 1997 онд байгуулагдсан. Үйл ажиллагааны гол чиглэлээ чанарын баталгаатай, аюулгүй эм, эмнэлгийн хэрэгслээр хотын бүх дүүрэг, аймгийн нэгдсэн эмнэлэг, эмийн сангуудыг эм, эмнэлгийн хэрэгслээр хангах, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлж ард иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг хүргэсээр ирсэн, одоог хүртэл хүргэж буй байгууллага юм.

“Тавин-Ус” компани нь байгуулагдсан цагаасаа эхлэн зах зээлийн хүнд нөхцөлд ард иргэдэд чанарын баталгаатай аюулгүй эмээр үйлчлэх зорилгоор анх удаа ОХУ-ын “Мосхимфарм” үйлдвэрийн эмийг МУ-ын эмийн бүртгэлд бүртгүүлж одоог хүртэл тогтвортой үйл ажиллагааг явуулж байна.      

“Тавин-Ус” компани нь өөрийн үйл ажиллагаагаа өргөтгөн 2000 оноос эхлэн “Тавин-Ус” эмийн үйлдвэрийн шавыг тавьж хоёр хүний ажлын байртай хөвөн ороох боох цехийг ажиллагаанд оруулж гараагаа эхэлсэн юм.    

“Тавин-Ус” компани нь 2008 оноос эхлэн эмийн хор, гаж нөлөөг багасгах, хоол хүнсээрээ дамжуулан нэмэлт тэжээл хүлээж авах олон улсын чиг хандлагыг нэвтрүүлж, биологийн идэвхит бүтээгдэхүүн (цаашид БИБ гэх) дээр суурилсан хэрэглээг бий болгохоор МУ-ын БИБ-ний бүртгэлд Чех, ОХУ-ын БИБ-г бүртгүүлж ард иргэддээ хүргэсэн, цаашид ч хүргэхээр ажиллаж байна.

Түүнчлэн “Тавин-Ус” компани нь ард иргэдээ эмнэлгийн дотоод халдвар болон бусад халдварт өвчин авахаас сэргийлэх зорилгоор одоогийн эмнэлэгт нэн шаардлагатай байгаа нэг удаагийн чанартай (Дуслын систем, зүү тариур, катетр, маск гэх мэт) олон төрлийн эмнэлгийн хэрэгсэлийг нийлүүлж ирсэн нийгмийн хариуцлагаа ухамсарласан томоохон компаний нэг юм.       

Компаний цаашдын гол зорилго нь өөрийн улсын хүний нөөцийн бүрдүүлэлтэн дээр тулгуурлан ажил мэргэжилдээ эзэн болсон ажилчидыг бэлтгэхийн тулд тасралтгүй мэдээ мэдээллээр хангах дотооддоо сургалтын төв байгуулах. Эмнэлэг, эмийн сан, хүн амыг чанартай эм, эмнэлгийн хэрэгслээр хангах, ард иргэдэд эмийн зохистой хэрэглээ, эм хангамжийг эх орны онцлогт тохируулсан системийн хандлагыг төлөвшүүлэх, өөрийн эмийн үйлдвэрт дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх, гадаад дотоод харилцааг өргөтгөх явдал юм.