Proenzi 3

2012-09-11

Proenzi 3 нь глюкозамин сульфат, хондротин сульфат, өвөрмөц MSM гэсэн үе мөчийг хамгаалж тэжээл өгдөг нь шинжлэх ухаанаар батлагдсан маш үр дүнтэй 3 бодисын хослолыг агуулсан бэлдмэл юм.

Глюкозамин сульфат болон хондротин сульфат нь үений ясны мөгөөрс болон бусад яс, үе холбоос, шөрмөсний холбогч эдийг бүрдүүлдэг бүрэлдэхүүн хэсэг болдог. Эдгээр бодисууд нь үе холбоос, ясны хэвийн бүтэц, уян хатан чанарыг хадгалах, хөдөлгөөн чөлөөтэй байх нөхцөлийг хангана. Глюкозамин нь үе мөч, холбогч эдийг хүчтэй хэвээр нь хадгалах нөхцөлийг бүрдүүлдэг. Хондротин нь үе мөчийг эрүүл уян хатан болгож өгдөг.

Өвөрмөц MSM нь мөгөөрсний бодисын солилцоо, үйл ажиллагааг дэмжиж үе мөчийг эрүүл байлгаж, үе мөчийг хэвийн хөдөлгөөнтэй байлгадаг.

Proenzi 3 нь бүх үе мөчинд / өвдөгний үе, ташааны үе, гар нурууны үе / хэрэглэхэд үр дүнтэй байдаг.

Найрлага : Хоногийн тун / 3 шахмал /

- Глюкозамин сульфат 1500мг

- Хондротин сульфат 600мг

- Өвөрмөц MSM 900мг

Proenzi 3 бэлдмэлийг ямар үед хэрэглэхийг зөвлөдөг вэ ?

- Үе мөчинд маш сайн тэжээл өгч хамгаалдаг.

- Үе мөчний бүтэц, үйл ажиллагааг хэвийн болгож эерэг үр дүнд хүргэнэ

- Мөгөөрсний механик болон уян хатан чанарыг дэмжих, үе мөчний ачаалын үед хөдөлгөөнийг дэмжих

- Эрүүл яс, үе мөч, шөрмөс, холбоосыг хамгаалах

- Үе мөч хамгаалах

- Энэхүү бэлдмэлийг үе мөчинд хэт их ачаалал /биеийн хүчний хүнд хөдөлмөр, спорт, илүүдэл жин/ - тай үед болон яс булчин тогтолцооны гэмтлийн үед хэрэглэхийг зөвлөдөг.

Глюкозамин сульфат нь хүний биед байдаг бодис бөгөөд үе мөчний мөгөөрсөнд байх протейн гликанууд, үений хөндий дэх гиалуроны хүчлийн үүсэлд оролцдог. Стандарт бус нөхцөлд глюкозамин нь үе мөчинд глюкоз трансформаци хэлбэрээр нийлүүлэгддэг. Үе мөчний эмгэгийн үед глюкозаминын дутагдал үүсч, гаднаас глюкозаминаа авдаг.

- Глюкозамин нь сөнөрөлт артритын өөрчлөлтийг удаашруулдаг.

- Үе мөчний үйл ажиллагааг сайжруулдаг.

- Өвчин намдааж, үрэвслийг бууруулдаг.

Хондротин сульфат нь эсийн доторх шингэний гол субстанцуудын нэг бөгөөд эдийн дотор ус барих маш чухал шинж чанарттай.

- Мөгөөрсний механик болон уян хатан шинж чанарыг хангадаг.

- Үе мөчний нөхөн төлжих үйл явцыг дэмждэг.

Өвөрмөц MSM – энэ нь хүхэртэй холбогдсон байдаг ба коллагены нийлэгжилтэнд чухал үүрэгтэй. Түүнчлэн яс болон мөгөөрсний эдийн хөгжилд чухал үүрэгтэй.

- Үрэвслийн шинж тэмдгийг бууруулдаг

- Антиоксидант үйлчилгээтэй учир үе мөчийг гэмтээх чөлөөт радикалын үйлдлээс хамгаалдаг.

- Өвдөлт намдааж спортын гэмтлийн өвдөлтийг бууруулдаг. /сунасан шөрмөс, булчин/

Тун: Насанд хүрэгчид өдөрт 3 шахмал. 12 -аас дээш насны хүүхдэд өдөрт 1 шахмал.

Хоолны дараа хэрэглэнэ. Хангалттай хэмжээний шингэн ууна. Хавдах шинж тэмдэг илэрсэн тохиолдолд шахмалыг хувааж хэрэглэнэ.

Хэрэглэхэд тохиромжтой хугацаа: 2-3 сар хэрэглэх нь тохиромжтой.

Их уншигдсан

  • Үү ургацаг арилгах уусмал Суперчистотело

    Үү ургацаг нь гоо сайхны хувьд таагүй мэдрэмж төрүүлж сэтгэл санаагаар унах, өөртөө итгэлгүй байхад ...
  • Түрүү булчирхайн томрол

    Түрүү булчирхай гэж юу вэ ? Түрүү булчирхай нь хушганы хэмжээтэй булчирхай бөгөөд эрэгтэй хүний ...
  • Эстровэл

    Орчин үеийн нийгэмд эмэгтэйчүүд ажил хэрэгч, амжилт бүтээлээр дүүрэн байх болсон. Эмэгтэй хүний организмын боломж ...