SIEMENS компанитай гэрээ байгуулав

2013-07-06

Тавин-Ус ХХК нь 2013 оны 06-р сарын 28-ны өдөр SIEMENS (СИМЕНС) HEARING INSTRUMENTS CO.,LTD компаний албан ёсны борлуулагч болж, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.

Тухайн компанийг товч танилцуулбал SIEMENS (СИМЕНС) компаний сонсгол судлалын төв нь хүний сонсголын сорил дээр үндэслэн тухайн хүнийхээ сонсголын түвшинд тохируулан сонсголын аппарат үйлдвэрлэж эхэлсэн байдаг. 130 гаруй жилийн түүхтэй дэлхийн хамгийн том, хөгжингүй , сүүлийн үеийн технологийн дэвшил, анагаах ухааны судалгааны ололт амжилтыг ашиглан чанартай төхөөрөмж үйлдвэрлэж буй компаний нэг юм. Одоогийн байдлаар SIEMENS компаний Ази дахь олон улсын сонсгол судлалын төв салбарын удирдлага нь Сингапур улсад байрладаг бөгөөд 24 улсад охин компанитай. SEIMENS HEARING INSTRUMENTS CO.,LTD нь БНХАУ-ын сонсголын аппаратны хэрэгцээний нийт 80%-ийг дангаараа хангадаг. Тус компаний судалгаа шинжилгээ, дэвшилтэт хөгжүүлэлт, худалдаа, маркетинг, санхүү, хэрэглэгчтэй харилцах төв нь 700 гаруй ажилчидтай Америкийн Нэгдсэн Улсын Нью- Жерси мужийн Пискатавау хотод байрладаг байна.

Их уншигдсан

  • Үү ургацаг арилгах уусмал Суперчистотело

    Үү ургацаг нь гоо сайхны хувьд таагүй мэдрэмж төрүүлж сэтгэл санаагаар унах, өөртөө итгэлгүй байхад ...
  • Түрүү булчирхайн томрол

    Түрүү булчирхай гэж юу вэ ? Түрүү булчирхай нь хушганы хэмжээтэй булчирхай бөгөөд эрэгтэй хүний ...
  • Эстровэл

    Орчин үеийн нийгэмд эмэгтэйчүүд ажил хэрэгч, амжилт бүтээлээр дүүрэн байх болсон. Эмэгтэй хүний организмын боломж ...