STERYLAB компаний BEN Ясны хэмийн биопсийн болон аспирацийн зүү

2014-03-14

Ясны хэмийн биопсийн болон аспирацийн зүү


Jamshidi хэлбэрийн биопсийн зүү. Нэг удаа хэрэглэнэ.

Энэхүү зүү нь :

  • Хэрэглэхэд маш эвтэйхэн бариултай.
  • Биопсийн процедурыг аюулгүй хийхийн тулд бэхжүүлж хатууруулсан төмрөөр зүүг хийсэн.
  • Зүүний гүний хязгаарлагчтай учир зүүг хэр зэрэг гүн орсныг хэмжиж болно.
  • Биопсийн зүүний үзүүрт байх трокарын үзүүр нь налуу учир эдэд гэмтэл бага учруулдаг.
  • Зүүний хэмжээг өнгөөр кодлосон.

Анхааруулга

  • Хуурай цэвэр газар , дулааны эх үүсвэрээс хол хадгална.
  • Хэрэглэхээс өмнө гаднах савлагааг бүрэн бүтэн эсэхийг шалгана. Хэрэв урагдсан, гэмтсэн байвал багажийг хэрэглэхийг хориглоно.
  • Хэрэглэхийн өмнө дуусах хугацааг шалгана уу.
  • Бүтээгдэхүүнтэй холбоотой санал гомдлоо хайрцган доторх шар хуудсан дээр бичиж бидэнд мэдэгдэнэ үү.

Энэхүү багажийг дахин хэрэглэхийг хориглоно. Хэрэв дахин хэрэглэсэн тохиолдолд дараах эрсдэлүүд үүснэ. Үүнд: халдвар дамжих, багажны үзүүрийн бүрэн бүтэн байдал алдагдах, энэхүү багажны металл болон хуванцар хэсгүүдийн хоорондох бүрэн бүтэн байдал алдагдах гэх мэт

Хэрэглэх арга

Зүүний гадуурх хувэнцар хамгаалалтыг авахдаа зүүний гүнийг тодорхойлогч тогтоогчийг унагахаас болгоомжлох хэрэгтэй.

  1. Хэсгийн мэдээ алдуулалт хийсний дараа арьсан дээр скалпел ашиглан зүсэлт хийнэ.
  2. Баруун эсвэл зүүн тийш эргэлдэх хөдөлгөөнөөр ясны холтослог давхаргад нэвтрэн орно.
  3. Зураг дээрх А хэсэг буюу зүүний арын тагнаас татаж* зүүг салгаад бариул дээр барихад эвтэйхэн С тагийг сольж тавина. * - Ясны хэмийн аспираци хийх шаардлагатай бол зориулалтын тариурыг холбох ба хэрэв Льюр тариур ашигласан бол Е адапторыг холбох хэрэгтэй.
  4. Зүүн дээрх В тогтоогч нь нэвтрэн орох зүүний гүнний хэмжээ юм.
  5. Биопсийн зүүг яс руу баруун эсвэл зүүн тийш эргэлдэх хөдөлгөөнөөр тогтоогч байрлуулсан хэсэг хүртэл эргүүлж оруулна.
  6. Эцсийн латериал хөдөлгөөн хийнэ.
  7. Зүүг өвчтөнөөс салгаж авна.
  8. С тагийг авч эдийн дээж авагчийг D зүүний хөндий рүү хийгээд эдийн дээжийг гаргаж авна.

Хэмжээ

Их уншигдсан

  • Үү ургацаг арилгах уусмал Суперчистотело

    Үү ургацаг нь гоо сайхны хувьд таагүй мэдрэмж төрүүлж сэтгэл санаагаар унах, өөртөө итгэлгүй байхад ...
  • Түрүү булчирхайн томрол

    Түрүү булчирхай гэж юу вэ ? Түрүү булчирхай нь хушганы хэмжээтэй булчирхай бөгөөд эрэгтэй хүний ...
  • Эстровэл

    Орчин үеийн нийгэмд эмэгтэйчүүд ажил хэрэгч, амжилт бүтээлээр дүүрэн байх болсон. Эмэгтэй хүний организмын боломж ...